“ТЭЦ-5” дулааны цахилгаан станцын төсөлд хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулна


Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Тус станц ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах юм.

Тэгвэл НЗДТГ-аас дулааны V цахилгаан станц төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна. Ингэхдээ сонгон шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Тодруулбал, сонирхсон хувийн хэвшлийн түншлэгч нь хүрэн нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 5 жилийн хугацаанд доод тал нь нэг удаа барьсан туршлагатай байх бөгөөд Төр, хувийн түншлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Уг шаардлага нь түншлэлийн гишүүн бүрт хамаарах юм.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө хүлээн авна. Санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 3 хүртэлх оролцох санал гаргагчийг дараагийн буюу уралдаант шалгаруулалтад оролцуулна.

Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.

“Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ

Хаяг: Шилэн пирамид оффис, Олимпын гудамж, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Утас: (976) 75990525

Цахим шуудан: ulziijargal@tpp5.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд н… 2025/05/28
Ахмад настнууд өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад хөнгөлөлт… 2025/05/28
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 2025/05/28
"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэлж… 2025/05/28
Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа 2025/05/27
Авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчлах “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх… 2025/05/27
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зо… 2025/05/26
“Бүтээмж ба Инновац-UB2025” харилцан суралцах арга зүйн форум эхэллээ 2025/05/26
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа 2025/05/26
“ТЭЦ-5” дулааны цахилгаан станцын төсөлд хувийн хэвшлийн түншлэгч сонг… 2025/05/26
“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна 2025/05/26
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхэллээ 2025/05/24
“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ 2025/05/23
Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын бай… 2025/05/22
Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр: 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд … 2025/05/21
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл … 2025/05/21
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэ… 2025/05/21
Дуудлага худалдаагаар “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам… 2025/05/21
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртг… 2025/05/20