Засгийн газар Өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон бусад асуудлаар ээлжит бусаар хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийх үеэрээ, аймаг, орон нутгийн өмнө тулгамдсан, нэн яаралтай шийдвэрлүүлэх 2-3 асуудлаа албан бичгээр илгээж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ гэдгийг онцолсон юм.