Энэ оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг 2026 оны долоодугаар сарын 20-23-нд ebarimt системээр хүлээн авна.
Хэрэв та
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
- Малын тоо толгойн албан татвар
- Авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх бол татварын нэхэмжлэл бүхий асуултад "Тийм" гэж хариулснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх юм.
Мөн энэ сард багтаж 2026 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх учиртай.
