МОПЕД, СКҮҮТЕР, ТЭДГЭЭРТЭЙ АДИЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

Admin
7 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг хэрэгжүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” А/997, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/998 дугаар захирамжийг тус тус баталсан.

“Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” А/997 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан чиг үүргийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.  Харин “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/998 дугаар захирамжаар мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслээ хууль тогтоомжийн дагуу бүртгүүлэх, 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргээ хэрэгжүүлэхийг эцэг, эх, асран хамгаалагч, хувь хүн, хуулийн этгээдэд уриалсан байна.

Мөн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй, 18 нас хүрээгүй хүүхэд болон сургалтад хамрагдаж, бүртгүүлээгүй хүн /жолоодох эрхийн үнэмлэхтэйгээс бусад/, гэрээ байгуулаагүй болон гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй үйлчилгээ үзүүлэгчийн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт үүрэг болгосон юм. Түүнчлэн нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулах, гэрээний нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй бол түр хязгаарлах, эсхүл гэрээг цуцлах арга хэмжээг авахыг Нийтийн тээврийн бодлогын газарт тус тус үүрэг болгосон.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯПОН УЛСЫН МАЦУМОТО ХОТООС ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН АНХНЫ ОЛОН УЛСЫН НИСЛ… 5 цагийн өмнө
О.ЖИВАМЭДМААНЬ АЗИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 6 цагийн өмнө
"ОДИССЕЙ" КИНО ДЭЛХИЙ ДАЯАР 264.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ 6 цагийн өмнө
ЯПОНЫ ИХЭНХ НУТГААР ААГИМ ХАЛУУН ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЖ… 6 цагийн өмнө
ХЯТАДАД АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН АМЬТАД ҮЕРИЙН УСАНД УРСЖЭЭ 6 цагийн өмнө
ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨНИЙ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСРАЛТЫН АЖИЛ НАЙМДУГААР … 7 цагийн өмнө
НД-ИЙН САНГИЙН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 594.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨССӨН … 7 цагийн өмнө
НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР ЭХНИЙ ЗУРГААН САРЫН БАЙДЛААР 30 ТЭРБУМ ТӨГРӨГИ… 7 цагийн өмнө
1000 ГАРУЙ ОРОЛЦОГЧ ОРОЛЦСОН ХИМИЙН 58-Р ОЛИМПИАДААС МОНГОЛЫН БАГ ДӨРВ… 7 цагийн өмнө
“ТУУЛ-1” КОЛЛЕКТОРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ БАЙЖ БИД ГЭР ХОРООЛЛЫГ БАРИЛГАЖ… 7 цагийн өмнө
МОПЕД, СКҮҮТЕР, ТЭДГЭЭРТЭЙ АДИЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗАХИРАМ… 7 цагийн өмнө
НӨАТ-ЫН II УЛИРЛЫН БУЦААН ОЛГОЛТООСОО АЛБАН ТАТВАРАА ТӨЛӨХ ЭСЭХ САНАЛ … 7 цагийн өмнө
ТАЖИКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭМОМАЛИ РАХМОНЫГ УГТАН АВЛАА 7 цагийн өмнө
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 8 цагийн өмнө
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ БАЙНА 8 цагийн өмнө
“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/07/09
ҮНДЭСНИЙ ШАГАЙН АСАРТ 848 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИНО 2026/07/09
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ӨӨР МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛНО 2026/07/09
НАТО ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАМЖТАЙ ОРОСЫН ЦЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАНА 2026/07/09
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ ЗҮҮН АЗИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ЭХ ОРОНДОО ӨРСӨЛ… 2026/07/09