Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр /2022.10.10/-өөс эхэллээ. Цэцэрлэгийн бүртгэл E-Mongolia системээр явагдаж байгаа ба 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.
Нэгдүгээр шатанд 12,217 хүүхэд бүртгүүлсэн бол хоёрдугаар шатанд нийт 11,038 хүүхэд бүртгүүлсэн байна. Мөн "түр оршин суугч иргэн хүсэлт илгээх боломжтой" гэж Боловсролын газраас мэдээллээ.