НӨАТ-ын сугалааны өнгөрсөн сарын азтанууд тодорлоо. Тохирлоор нэг иргэний сугалааны найман орон таарч 30 сая төгрөгийн азтан болсон бол долоон орон таарч 10 сая төгрөгийн азтан болсон хоёр хүн тодорлоо. Энэ удаагийн тохирлоор 36499 баримтын орон таарчээ. Тухайлбал,
3 орон таарсан баримтын тоо 32869
4 орон таарсан баримтын тоо 3267
5 орон таарсан баримтын тоо 320
6 орон таарсан баримтын тоо 40
7 орон таарсан баримтын тоо 2
8 орон таарсан баримтын тоо 1 байв.