Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ


Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр  орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг цахим хэлбэрээр 4 дэх жилдээ, 7 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгалтад нийт 5885 иргэн бүртгүүлснээс Улаанбаатар хотод 2788 иргэн шалгалт өгч байгаа юм.

Шалгалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны шинэтгэлийг  үе шаттай явуулж байна. Энэ удаагийн шалгалт өмнөх шалгалтуудаас онцлогтой болсон. Нэгдүгээрт, ерөнхий шалгалтыг жилд нэг л удаа өгдөг байсан бол шинэ хуулийн зохицуулалтаар улирал бүр зохион байгуулна. Хоёрдугаарт, ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэн тусгай шалгалт өгөх эрхтэй болсон” гэв.Мөн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба “Дараагийн шатны шалгалт бол тусгай шалгалт. Төрийн албаны болон бусад хууль тогтоомжийн хүрээнд авдаг. Өнгөрсөн наймдугаар сард нийслэлээс 470 гаруй ажлын байран дээр тусгай шалгалт авсан. Ерөнхий шалгалтын дараа тун удахгүй дараагийн тусгай шалгалтын товыг зарлана” гэлээ.

Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөл, Тамгын газар, бусад байгууллагуудын бүх талын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан явуулна. Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авах аж. 

Нэмж дурдахад, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд https://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, шалгалт өгөх хуваарьтай танилцах боломжтой. Хэрэв нэвтрэх нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
18 ДАХЬ УДААГИЙН “УЛААНБААТАР” КИНО НААДМЫН ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОД… 12 цагийн өмнө
УНТЭ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДА… 12 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК 300 ВАГОНОО … 12 цагийн өмнө
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖ, МОНГОЛЧ ЭРДЭМТЭН Э.ХЭНИШ НАРЫН ДУРСГАЛЫГ АЛДАР… 13 цагийн өмнө
АРВАНХОЁРДУГААР САРААС ЭРХҮҮ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО 13 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД САКСОНИ МУЖ УЛСЫН ЛАНДТАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАРА… 13 цагийн өмнө
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ОРЧНЫХОО 50 МЕТР ХҮРТЭЛХ ЗАМ, ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ… 13 цагийн өмнө
ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ДАВС 175.1 ТОНН, БОДИС 4… 13 цагийн өмнө
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Б.БЭХБОЛ: СОЛОНГОС АВТОБУСНУУДАД НЭМЭЛТ ХАЛААГУУР СУУРИЛУУЛЖ, ӨВӨЛДӨӨ … Өчигдөр
СУРАГЧДАД ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ Өчигдөр
Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ Өчигдөр
ИРЭХ САРЫН 1-ЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭ… Өчигдөр
“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ БЕРЛИН ХОТЫН ДОЙЧЕС ТЕАТРТ ТОЛИЛУУЛЛА… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 10-20% НЭМЭГДЭНЭ Өчигдөр
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… 2026/10/21
"БАЯН-ӨЛГИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН МОНГОЛ ХЭЛНИЙ ТҮВШИН 30 ХУВЬТАЙ ГА… 2026/10/21
Б.БУЯНХИШИГ, Б.ЭНХНАМУУН НАР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦО… 2026/10/21
Э.БАТ-АМГАЛАН: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 55 МЯНГА ОРЧИМ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХҮСЭГЧ… 2026/10/21
BARILGA.MN AI PLATFORM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/10/21