2022 оны 10 сарын 22 ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Хоолт, Түргэний төлбөр авах цэг /ТАЦ/-үүдийн үйл ажиллагаа бүрэн цахим болно.
Тодруулбал тухайн ТАЦ-үүдээр тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөхөд ямар нэгэн байдлаар зогсох, бэлэн мөнгө, банкны карт зэргийг ашиглаж, төлбөр тооцоо хийх шаардлагагүй болов. ТАЦ-ийн бүх дамжин өнгөрөх хэсгүүд нээлттэй байх ба тухайн төлбөрийн нэхэмжлэхийг И-баримт Roadpay.mn, аппликэйшнаар хүлээн авч, И-баримт, Roadpay.mn, Мон пэй, Сошиал пэй болон бүх банкны интернэт үйлчилгээг ашиглан төлж болохоор зохицуулагдсан байна.
Жолооч төлбөр авах цэгтэй холбоотой санал, гомдол, мэдээллийг 70002413 утсаар холбогдон авах боломжтой юм.