Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Гашуунсухайт боомт, Цагаанхадны гаалийн хяналтын бүстэй танилцжээ. Гашуунсухайт боомтоор хоногт дунджаар 560 тээврийн хэрэгсэл экспортод гарч байгаа бөгөөд цаашид ачаа тээврийн хүчин чадлыг нэмэх зорилгоор ачаатай 120, ачаагүй 600 тээврийн хэрэгслийн талбай байгуулахаар ажиллаж буй тухай "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ. Он гарсаар Гашуунсухайт боомтоор 12 сая тонн нүүрс экспортолжээ.