Газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай 915 барилга байна


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар Барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулах эрх бүхий хуулийн этгээдийг мэргэжил, арга зүй, удирдлагаар хангах, техникийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус паспортжуулалтын зөвлөлийн үйл ажиллагааны тухай хэлэлцэв. Ашиглалтад орж байгаа барилгыг паспортжуулах, чанарын дүгнэлт гаргах ажил 2011 оноос эхэлжээ.

Нийслэлийн Хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санд 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 18,625 барилга, байгууламж бүртгэгдсэн. Эдгээрээс Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм шинэчлэгдэхээс өмнө буюу 2002 он хүртэл баригдсан нийтийн зориулалттай орон сууцны 1320, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 524, нийт 1844 барилга байгаа юм.

Нийслэл орчмын газар хөдлөлт 2018 онд 829, 2019 онд 1010, 2020 онд 1357, 2021 онд 1123 бүртгэгдсэн бол он гарснаас хойш есдүгээр сарын байдлаар 813 удаа газар хөдөлжээ. Үүнээс 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 2021 онд гурав, энэ онд дөрвөн удаа бүртгэгдсэн байна.

2002 оноос өмнө барьсан, паспортжуулах шаардлагатай 1844 барилгаас 2011-2022 онд нийтийн зориулалттай орон сууцны 640, олон нийтийн 258, нийт 898 барилгад буюу 48 хувьд нь судалгаа хийн, дүгнэлт гаргаж паспортжуулжээ. Эдгээрээс газар хөдлөлтөд тэсвэртэй 203, хүчитгэл, бэхэлгээ хийх 188, барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилга байна. Энэ онд хэмжилт судалгаа хийж байгаа 31 барилга байгаа юм. Цаашид 2002 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон нийтийн 915 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай байгаа тул дээрх асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгийг тусгаж өгөхийг зөвлөлийн гишүүдээс Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж хүслээ.

Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлын явц, холбогдох тооцоо судалгаа, мэдээллийг танилцууллаа. 1970 оноос өмнө барьсан, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Гэвч эдийн засаг, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан өнөөдрийг хүртэл тус барилгуудад иргэд оршин суусаар байна.

Нийслэлийн Засаг даргын 18 удаагийн захирамжаар 178 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан. Одоогоор 109 барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгарч, 2015-2022 оны хооронд 1298 өрхийн 61 барилгыг буулгаж, 3131 өрхийн үйлчилгээ, орон сууцны 25 барилгыг барьж, ашиглалтад оруулжээ. Ашиглалтад ороход бэлэн болсон зургаа, гэрээний шатанд 20 барилга, барилгын ажил үргэлжилж байгаа 38 барилга байна. Мөн төсөл сонгон шалгаруулалт зарладаг ч аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй тул тодорхой хөнгөлөлт, дэмжлэг хэрэгтэй байгааг зөвлөлийн гишүүд онцолж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.БЯМБАЦОГТ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖӨӨС ӨНӨӨДРИЙН ИРГЭДЭД ХУСМЫГ НЬ БУС ӨРМИЙГ … 21 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ФИНЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДЕР СТУББ АЛБАН… Өчигдөр
III ЧАРЛЬЗ ХААН У.ХҮРЭЛСҮХЭД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, МОНГОЛЧУУДАД САЙН СА… Өчигдөр
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… Өчигдөр
18 ДАХЬ УДААГИЙН “УЛААНБААТАР” КИНО НААДМЫН ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОД… 2026/10/23
УНТЭ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДА… 2026/10/23
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК 300 ВАГОНОО … 2026/10/23
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖ, МОНГОЛЧ ЭРДЭМТЭН Э.ХЭНИШ НАРЫН ДУРСГАЛЫГ АЛДАР… 2026/10/23
АРВАНХОЁРДУГААР САРААС ЭРХҮҮ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО 2026/10/23
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД САКСОНИ МУЖ УЛСЫН ЛАНДТАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАРА… 2026/10/23
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ОРЧНЫХОО 50 МЕТР ХҮРТЭЛХ ЗАМ, ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ… 2026/10/23
ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ДАВС 175.1 ТОНН, БОДИС 4… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Б.БЭХБОЛ: СОЛОНГОС АВТОБУСНУУДАД НЭМЭЛТ ХАЛААГУУР СУУРИЛУУЛЖ, ӨВӨЛДӨӨ … 2026/10/22
СУРАГЧДАД ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ 2026/10/22
Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 2026/10/22
ИРЭХ САРЫН 1-ЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭ… 2026/10/22
“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ БЕРЛИН ХОТЫН ДОЙЧЕС ТЕАТРТ ТОЛИЛУУЛЛА… 2026/10/22
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 10-20% НЭМЭГДЭНЭ 2026/10/22
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… 2026/10/21