Олон нийтийн цахим сүлжээнд нэгэн бүсгүйд 60 сая төгрөгийн өртөг бүхий сарнай цэцэг илгээсэн зураг цацагдсан. Харин иргэд энэхүү цэцгийг хүргүүлсэн эзнийг Ерөнхий сайдын зөвлөх А.Амундраг хэмээх таамаглал дэвшүүлээд байсан. Тэгвэл энэхүү худал мэдээллийг шалгуулахаар А.Амундрагийн өмгөөлөгч О.Санчирбал Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргалаа. Өмгөөлөгчийн гомдолд А.Амундра нь уг үйл явдалтай ямар ч хамааралгүйг дурдаж, зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тарааж байгаа эзэн холбогдогчийг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсчээ.