Засаг дарга Э.Болормаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн явцтай танилцав


Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц” төслийн үйл явцтай танилцжээ.

Тус төсөл нь гурван аймгийн дөрвөн сумын газар нутгийг дамнасан томоохон бүтээн байгуулалт бөгөөд төслийн явц геологийн өрөмдлөгийн судалгааны шатанд үргэлжилж буй юм.

Тэрбээр төсөл хэрэгжих байршлын нутагт амьдарч байгаа малчид, ард иргэдтэй уулзаж, санал солилцсон байна.  Малчдын зүгээс аж амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар нөлөөллийн бодит үр дүнг хэлэлцэж шийдвэрлэх, мэдээллийн зөрүүг арилгаж, эргэх харилцаа холбоотой байх саналуудыг гаргажээ.

Э.Болормаа энэ талаар “Иргэд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал чухал гэдгийг ойлгож байна. Харин нөлөөллийн асуудлыг шийдвэрлэх, хяналттай байлгах тал дээр анхаарч ажиллахыг санууллаа. Малчдаас гарч буй эдгээр санал, хүсэлтийг Эрчим хүчний яаманд уламжилж, нөлөөлөлд өртөж буй айл өрх, иргэдтэйгээ байнгын харилцаа холбоотой байж тодорхой шийдэлд хүрэхээр төлөвлөж байна. Бид эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд энэхүү төслийг зайлшгүй урагшлуулах шаардлагатай. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллана” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
18 ДАХЬ УДААГИЙН “УЛААНБААТАР” КИНО НААДМЫН ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОД… 13 цагийн өмнө
УНТЭ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДА… 14 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК 300 ВАГОНОО … 14 цагийн өмнө
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖ, МОНГОЛЧ ЭРДЭМТЭН Э.ХЭНИШ НАРЫН ДУРСГАЛЫГ АЛДАР… 14 цагийн өмнө
АРВАНХОЁРДУГААР САРААС ЭРХҮҮ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД САКСОНИ МУЖ УЛСЫН ЛАНДТАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАРА… 15 цагийн өмнө
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ОРЧНЫХОО 50 МЕТР ХҮРТЭЛХ ЗАМ, ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ… 15 цагийн өмнө
ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ДАВС 175.1 ТОНН, БОДИС 4… 15 цагийн өмнө
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
Б.БЭХБОЛ: СОЛОНГОС АВТОБУСНУУДАД НЭМЭЛТ ХАЛААГУУР СУУРИЛУУЛЖ, ӨВӨЛДӨӨ … Өчигдөр
СУРАГЧДАД ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ Өчигдөр
Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ Өчигдөр
ИРЭХ САРЫН 1-ЭЭС 435 МЯНГАН АХМАД НАСТАН ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭ… Өчигдөр
“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” ТОГЛОЛТЫГ БЕРЛИН ХОТЫН ДОЙЧЕС ТЕАТРТ ТОЛИЛУУЛЛА… Өчигдөр
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 10-20% НЭМЭГДЭНЭ Өчигдөр
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… 2026/10/21
"БАЯН-ӨЛГИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН МОНГОЛ ХЭЛНИЙ ТҮВШИН 30 ХУВЬТАЙ ГА… 2026/10/21
Б.БУЯНХИШИГ, Б.ЭНХНАМУУН НАР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦО… 2026/10/21
Э.БАТ-АМГАЛАН: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 55 МЯНГА ОРЧИМ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХҮСЭГЧ… 2026/10/21
BARILGA.MN AI PLATFORM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/10/21