КРЕМЛИЙН МУЗЕЙД ОРОСЫН НУТАГТ ХАДГАЛАГДАЖ ҮЛДСЭН ЧИНГИС ХААНЫ ТҮҮХЭН ӨВ ДУРСГАЛЫГ ДЭЛГЭЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн энэ сарын 19-нд нээлтээ хийжээ.

Үзэсгэлэнд Москвагийн Кремлийн музей, Улсын Эрмитаж, Улсын түүхийн музей, Ш.Маржанигийн соёлын сан, Санкт-Петербург дэх Үндэсний Номын сан, Оросын музей зэрэг оросын түүх соёлын 10 гаруй байгууллагад хадгалж буй Монголын эзэнт гүрэн, Алтан Орд улсын түүхэнд холбогдох 150 гаруй шилмэл үзмэрийг дэлгэжээ.

Мөн өнөөгийн Оросын нутагт хадгалагдаж үлдсэн Чингис хааны удмынхантай шууд холбогдох түүхэн өв дурсгал гэж баттай хэлж болох олон үзмэр анх удаа үзэгчдийн хүртээл болж байна.  

Тус үзэсгэлэн Оросын түүх бичлэг дэх Монголын эзэнт улс, Чингис хааны удмынханы Оросын түүхэн дэх үүрэг байр суурь, тэдний харилцааны асуудлыг цоо шинээр авч үзэх боломж олгож байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм.

 Үзэсгэлэнг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины “Ард түмний эв нэгдлийн жил” хэмээн 2026 оныг зарласан үйл ажиллагааны хүрээнд Москвагийн Кремлийн музейн 220 жилийн ойд зориулан гаргаж буй томоохон үзэсгэлэн юм. Мөн ОХУ-д Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч Эзэн Чингис хааны нэрээр нэрлэсэн анхны албан ёсны үзэсгэлэн гэдгийг "Чингис хаан" үндэсний музей мэдээлэв.

Москвагийн Кремлийн музейд 7-р сарын 19-ний өдрийг хүртэл дэлгэх тус үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд зориулсан лекц, тайлбарт аялал, боловсролын хөтөлбөр зэрэг цуврал ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
КРЕМЛИЙН МУЗЕЙД ОРОСЫН НУТАГТ ХАДГАЛАГДАЖ ҮЛДСЭН ЧИНГИС ХААНЫ ТҮҮХЭН Ө… 1 цагийн өмнө
ҮСНИЙ ЗАЛГАА, ХИЙМЭЛ ҮС ЗЭРЭГ НЬ ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХ АЮУЛТАЙ 2 цагийн өмнө
ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮЕД ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛ БОЛОВСРУУЛАН АЖИЛ… 2 цагийн өмнө
ЛОНДОНД ЕВРЕЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ХАЛДЛАГА ҮЙЛДЖЭЭ 2 цагийн өмнө
АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ТЭМЦЭЭН УБ ХОТНОО БО… 3 цагийн өмнө
ДУГУЙН СПОРТЫН ОУХМ Б.МАРАЛ-ЭРДЭНЭ “TOUR OF THAILAND-2026” ТЭМЦЭЭНД ОР… 4 цагийн өмнө
СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР 5 цагийн өмнө
АН-ЫН 21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН ДАРГА НАР 5 цагийн өмнө
ЛАЙМЫН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИН ҮР ДҮНТЭЙ БОЛОХ НЬ БАТЛАГДЛАА 5 цагийн өмнө
ЖҮЖИГЧИН БИЛЛ КОСБИГ БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРЭГТ БУРУУТАЙ ГЭЖ ҮЗЖЭЭ 5 цагийн өмнө
НЬЮ ЙОРКИЙН НИСЭХ БУУДАЛД ОНГОЦ, ГАЛ СӨНӨӨХ МАШИН МӨРГӨЛДЖЭЭ 6 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ БНХАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ЫН ДҮНД УВС АЙМГИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХҮЧИН ЧАДЛАА Н… 6 цагийн өмнө
ЖДҮГ ТӨСӨВТ ₮50 ТЭРБУМ ТӨВЛӨРҮҮЛЭХ ТУЛ ШИНЭ ЗЭЭЛ ОЛГОХОД ХҮНДРЭЛТЭЙ 6 цагийн өмнө
ХЯТАДАД 3-Р САРЫН 24-НИЙ ӨДРӨӨС ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР 1.3 САЯ $ АВЛИГАД АВСАН Өчигдөр
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙН НИЙТ ӨРТӨГ 2.3 ИХ НАЯД ТӨГРӨГ Өчигдөр
ТӨРИЙГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ АЖЛЫН ХЭСЭГ 120 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР БАРАГДУУЛ… Өчигдөр
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРИЙГ БАРЬЖ, ЗАЛИЛАН ҮЙЛДСЭН ИРГЭНД ТОРГ… Өчигдөр
Ч.ХИШИГДАЛАЙ: "АИ-95 ШАТАХУУНЫ ҮНИЙГ НЭМЭХ САНАЛ ИРҮҮЛСЭН" Өчигдөр