КРИШТИАНУ РОНАЛДУ: БИДНИЙ ХҮССЭН ШИГ ЭХЛЭЛ БАЙГААГҮЙ Ч ЮУ Ч ДУУСААГҮЙ БАЙНА

Admin
2 цагийн өмнө

Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн эхний тоглолтын дараа хөгжөөн дэмжигчиддээ хандан урам зориг өгсөн мэдэгдэл хийлээ.

Португалын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо БНА Конго улсын багийн эсрэг хийж, 1-1 харьцаатайгаар гэнэтийн тэнцээ авсны дараа тэрбээр өөрийн албан ёсны сошиал хуудсуудаараа дамжуулан ийн хэлжээ. 

"Бидний хүссэн шиг эхлэл байгаагүй ч юу ч дуусаагүй байна. Толгойгоо өргөн дараагийн тоглолтондоо анхаарлаа хандуулцгаая" хэмээн бичжээ.

АНУ-ын Хьюстон хотын "NRG" цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтод Португалын баг илт давуу тоглох хүлээлттэй байсан ч Конгогийн баг хүчтэй эсэргүүцэл үзүүлж, оноо хуваасан юм. Энэхүү тоглолт нь Роналдугийн хувьд карьерынх нь 6 дахь ДАШТ гэдгээрээ түүхэн амжилт болж байгаа бөгөөд тэрбээр талбайд 90 минутын турш тоглосон ч гоол оруулж амжаагүй байна. Тоглолтын дараа түүнийг болон Португалын багийг чиглэсэн шүүмжлэлүүд сошиал орчинд хүчтэй өрнөсөн бөгөөд үүнд Sports Illustrated зэрэг спортын томоохон хэвлэлүүд Тьерри Анри зэрэг алдартай мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг онцлон  мэдээлжээ. Гэсэн хэдий ч Роналдугийн зүгээс багийнхаа уур амьсгалыг өргөж, дараагийн шатанд анхаарлаа хандуулахыг уриалсан байна.Португалын шигшээ баг хэсгийн дараагийн тоглолтоо Бостон хотод Шотландын багийн эсрэг хийхээр бэлтгэлдээ гараад байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АЖИЛ ОЛГОГЧИЙН ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙГ ТОДОРХОЙ ХУ… 19 минутын өмнө
УЛААНБААТАРТ 14 МЯНГА ГАРУЙ УЛИАС МОД БАЙГААГААС 50 ХУВЬ НЬ ЭМ УЛИАС 25 минутын өмнө
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2 МАЛЧНЫ ХОТОНД ШҮЛХИЙН СЭЖИГ ИЛЭРЧЭЭ 29 минутын өмнө
МАНАЙ УЛС КАЗАХСТАН УЛСТАЙ ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ХАМТАРНА 36 минутын өмнө
ӨВЛИЙН СПОРТЫН ОРДНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 55 ХУВЬТАЙ БАЙНА 42 минутын өмнө
КРИШТИАНУ РОНАЛДУ: БИДНИЙ ХҮССЭН ШИГ ЭХЛЭЛ БАЙГААГҮЙ Ч ЮУ Ч ДУУСААГҮЙ … 2 цагийн өмнө
ЦЕГ: ОЮУ ТОЛГОЙН БАЯЖМАЛ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАМЫГ ХААСАН ИРГЭДИЙГ ЗӨРЧЛИЙН … 2 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ “УЛААНБААТАР НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” ҮЙЛ АЖИЛ… 2 цагийн өмнө
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛ… 3 цагийн өмнө
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТ… 3 цагийн өмнө
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛ… 4 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ИX БАЯР НААДМААР 10-15-НЫ ӨДРҮҮДЭД АМАРНА Өчигдөр
ТӨВ ТАЛБАЙН ЭВДЭРСЭН ХАВТАНГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГДЛЭЭ Өчигдөр
И.БАТХҮҮ ЛЮКСЕМБУРГИЙН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛ… Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИЙН 14 КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАЛАА Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНӨӨР НЭГ ХҮН ЭНДЭЖ, НАС БАРАЛТ 21 БОЛЛОО Өчигдөр
ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн а… Өчигдөр
Нийслэлийн 3.8 их наядын орлого & НИТХ-ын 43 төлөөлөгч Өчигдөр
ХИЙМЭЛ ОЮУНААС БОЛЖ ХЯТАДЫН ИХ СУРГУУЛИУД 12 МЯНГАН МЭРГЭЖЛИЙГ ХАСЖЭЭ Өчигдөр
МОНГОЛ УЛС ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРТОЙ БОЛ… Өчигдөр