ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО


Дотоодын цэргийн байгууллагад 2026 оны нэгдүгээр ээлжийн татлагаар татагдан, цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчдын "цэргийн тангараг" өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр (2026.06.17) үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх цагдаа, дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолборт зохион байгуулагдлаа.

Ёслолын ажиллагаа нь дотоодын цэргийн байгууллагын дайчин уламжлал, нэр төрийн бэлгэдэл болсон байлдааны тугийг хүндэтгэн залснаар эхэлж, хугацаат цэргийн алба хаагчид эх орон, төр, ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ андгайлан цэргийн тангаргаа өргөлөө.

 Арга хэмжээнд цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал ж.болд, дотоодын цэргийн штабын дарга, хурандаа н.лхагвасайхан, цагдаагийн ерөнхий газрын захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа п.батбаатар, нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа г.ялалт болон алба хаагч, ахмад ажилтан, хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл зэрэг нийт 1500 гаруй хүн оролцов.

Ёслолын үеэр шинэхэн дайчид нэг сарын хугацаанд эзэмшсэн цэргийн мэдлэг, ур чадвараа танилцуулж, гардан тулаан, зэвсэгтэй болон зэвсэггүй жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолтоо толилуулан дарга захирагчид, ар гэрийнхэндээ тайлагналаа. Цэргийн тангараг нь эх орноо батлан хамгаалах ариун үүрэг, төр, ард түмнийхээ өмнө хүлээж буй нэр төрийн хариуцлагыг илэрхийлдэг бөгөөд хугацаат цэргийн алба нь залуу үеийг эх оронч үзэлтэй, сахилга баттай, тэсвэр хатуужилтай иргэн болгон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм. Дотоодын цэргийн байгууллага хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь мэргэжил эзэмшүүлэх, цагдаа, дотоодын цэргийн албанд ажиллах боловсон хүчнийг бэлтгэхийн зэрэгцээ нийгэмд эрэлттэй мэргэжлээр сургаж, жолоодох эрхийн а, в ангиллын сургалтад хамруулан залуусын ажил, амьдралын гарааг зөв эхлүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж байна. Эх орныхоо өмнө хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхээр сонголтоо хийж, цэргийн анхан шатны бэлтгэл сургалтаа амжилттай дүүргэн цэргийн тангаргаа өргөсөн нийт хугацаат цэргийн алба хаагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын албанд нь өндөр амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 21 цагийн өмнө
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 22 цагийн өмнө
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30