2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ АВАРГАЛЛАА

Admin
3 цагийн өмнө

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шинтай хотод болж, Монголын баг 10 медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ.

Энэхүү тэмцээнд 15 орны 350 орчим тамирчин таван насны ангилалд өрсөлдөхөд Монголын баг дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл, нийт 10 медальтай багийн дүнгээр түрүүлж, цомын эзэн болжээ. Ингэснээр 2022 оноос хойш таван жил дараалан аварга багаар тодорч байна.

Манай өсвөрийн даамчдаас хөвгүүдийн В16 насанд Ц.Шинэбаян, В13 насанд Б.Маргад-Эрдэнэ, охидын G10 насанд Н.Гуамарал, залуучуудын ангилалд Э.Даариймаа нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Түрүүлсэн даамчдаас Ц.Шинэбаяр дэлхийн даамын холбооны мастер, Б.Маргад-Эрдэнэ, Н.Гуамарал нар дэд мастер, Э.Даариймаа олон улсын мастер цолны болзол биелүүлжээ.

Түүнчлэн  хөвгүүдийн В8 насанд Б.Содбилэг, B10 насанд Б.Алтан-Эрдэнэ, G16 насанд Б.Сансармаа нар мөнгөн медаль хүртжээ. Мөн B16 насанд Т.Энхсүлд, В8 насанд Л.Тэмүгэ, G8 насанд О.Гэгээ нар хүрэл медалийн тавцанд зогслоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 3 цагийн өмнө
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 3 цагийн өмнө
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 4 цагийн өмнө
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 4 цагийн өмнө
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 5 цагийн өмнө
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29
ИХ ХҮРЭЭНИЙ НҮҮДЛИЙГ МӨНХЖҮҮЛСЭН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ 2026/10/29
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЧИГЛЭЛЭЭР ЗУРГААН ЭМЧ БНСУ-Д СУРАЛЦАНА 2026/10/29
ӨНӨӨДӨР 16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ХААЛТТАЙ ХЭЛ… 2026/10/29
НИЙСЛЭЛИЙН 387 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛА… 2026/10/29
ЯПОН УЛСАД АШИГЛАЖ БАЙСАН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУД ХҮЛЭЭЛГЭН ӨГН… 2026/10/29