ЯПОН УЛСАД АШИГЛАЖ БАЙСАН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУД ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ

Admin
54 минутын өмнө

“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд  хэрэгжүүлэх “Төв аймагт түргэн тусламжийн автомашиныг дахин ашиглах төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Түргэн тусламжийн автомашины хэрэгцээ, шаардлага өндөр байгаа Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Лүн, Алтанбулаг, Цээл сумдын Эрүүл мэндийн төвүүдэд Япон Улсад ашиглаж байсан түргэн тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өгнө. 131 мянган ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх болжээ. Үүний үр дүнд дээрх эрүүл мэндийн байгууллагуудын түргэн тусламжийн автомашины хүрэлцээ, хангамж сайжирч, иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээний шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Японы Засгийн газар манай улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 36 жилийн турш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй 633 дахь, Төв аймагт хэрэгжих 26 дахь төсөл гэж Японы ЭСЯ мэдээлэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ӨНӨӨДӨР 16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ХААЛТТАЙ ХЭЛ… 4 минутын өмнө
НИЙСЛЭЛИЙН 387 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛА… 45 минутын өмнө
ЯПОН УЛСАД АШИГЛАЖ БАЙСАН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУД ХҮЛЭЭЛГЭН ӨГН… 54 минутын өмнө
Э.ДАВААНАСАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 1 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛ… 1 цагийн өмнө
ЗОХИОМОЛ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ШТС-УУДЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА 1 цагийн өмнө
"АЛТАН НАМАР" ХӨГЖМИЙН НААДАМ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
THE HU ХАМТЛАГ ЮНЕСКО-Д ШИНЭ ЦОМГОО ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
ЗГ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ … Өчигдөр
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН 76.4% НЬ ТҮЙМЭРТ ӨРТСӨНИЙГ ТОГТООЖЭЭ Өчигдөр
ГОВИЙН БҮСИЙН ШАТАРЧИД ОЮУНЫ ЦАР ХҮРЭЭ, МЭРГЭН УХААНАА СОРИХООР ӨМНӨГО… Өчигдөр
АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗАД ХЯТАДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ХОРИГЛОЛОО Өчигдөр
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА Өчигдөр
"ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХААР ШТС-УУДЫН АЖИЛЛАХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОР… Өчигдөр
"ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ ТҮР ЗОГССОН" Өчигдөр
"ГАРААШИЙГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ" НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 100.000 И… Өчигдөр
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЧЛАЛ ГУЙЖ НӨМРӨГИЙН ШАТАН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ… Өчигдөр
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ХӨХ ХОТОД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Өчигдөр
МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 65 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛЖЭЭ 2026/10/26