ГОВИЙН БҮСИЙН ШАТАРЧИД ОЮУНЫ ЦАР ХҮРЭЭ, МЭРГЭН УХААНАА СОРИХООР ӨМНӨГОВЬД ЧУУЛНА

Admin
1 цагийн өмнө

Шатар бол сэтгэн бодох чадвар, тэвчээр, тооцоолол, алсын хараа, ялалтад хүрэх ухааны өрсөлдөөн юм.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж 2022 онд Өмнөговь аймагтаа Говийн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анхлан зохион байгуулж байсан. Энэ жил уг тэмцээнийг дахин Өмнөговь аймагтаа зохион байгуулах талаар Олон улсын хэмжээний мастер, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч багш Г.Оргилтой уулзаж, санал солилцлоо.

np2ne.jpg

Зургаан настай балчраас наян настай буурал хүртэлх шатар сонирхогчид оролцдог, 300 орчим шатарчныг нэгтгэдэг энэхүү тэмцээн ирэх сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Говийн бүсийн шатарчид мэргэн оюун,хурц тооцоолол, ур чадвараараа өрсөлдөх мөч ойртлоо. Шатрын спортыг хөгжүүлнэ гэдэг ирээдүйн оюунлаг үеийг бэлтгэж буй хэрэг юм.

Р.Сэддорж: Энэ жилээс манай улсад бага ангийн сурагчдад шатрын боловсрол олгох олон улсын хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа нь онцлох үйл явдал юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 1–5 дугаар ангийн хүүхдүүд 34 багц хичээлээр шатрын мэдлэг, чадвар эзэмших зорилготой. Үүнийг үр дүнд хүргэхийн тулд багш нарыг сургах, заах арга зүйг эзэмшүүлэх, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах зэрэг олон талт ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Тиймээс бид шатрын тэмцээнийг амжилттай зохион байгуулахаас гадна шатрын спортыг хүүхэд багачууд, залуу үеийнхний дунд түгээн дэлгэрүүлэх, оюуны спортоор хичээллэх орчин, боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал.

Оюун ухаанаа хөгжүүлсэн хүүхэд, ирээдүйгээ бүтээх чадвартай иргэн болно. Говийн бүсийн шатарчдадаа амжилт хүсье гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГОВИЙН БҮСИЙН ШАТАРЧИД ОЮУНЫ ЦАР ХҮРЭЭ, МЭРГЭН УХААНАА СОРИХООР ӨМНӨГО… 1 цагийн өмнө
АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗАД ХЯТАДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ХОРИГЛОЛОО 2 цагийн өмнө
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА 2 цагийн өмнө
"ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХААР ШТС-УУДЫН АЖИЛЛАХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОР… 2 цагийн өмнө
"ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ ТҮР ЗОГССОН" 2 цагийн өмнө
"ГАРААШИЙГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ" НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 100.000 И… 3 цагийн өмнө
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЧЛАЛ ГУЙЖ НӨМРӨГИЙН ШАТАН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ… 5 цагийн өмнө
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ХӨХ ХОТОД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 65 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 5 цагийн өмнө
ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛЖЭЭ Өчигдөр
ЗҮРХ УУЛ ЧИГЛЭЛИЙН 1.6 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
СУРАГЧИД ЭНЭ 7 ХОНОГ ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА Өчигдөр
ЯПОНД БААВГАЙ ҮРГЭЭХ ЗОРИУЛАЛТТАЙ РОБОТ НОХОЙ БҮТЭЭЖЭЭ Өчигдөр
ШАРСАН ТАХИАНЫ ФЕСТИВАЛИАР 400 МЕТР УРТ ШИРЭЭ ЗАСАВ Өчигдөр
АГААРЫН ЧАНАРЫГ МЭДЭЭЛЭХ ХОЁР САМБАР БАЙРЛУУЛЛАА Өчигдөр
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД 91 АЛБАН ХААГЧИЙГ ХАМРУУЛАВ Өчигдөр
ГАРААШ, ДУЛААН ЗОГСООЛЫН ТАТВАРЫГ ЦУЦЛУУЛАХ ӨРГӨДӨЛД 97.8 МЯНГАН ИРГЭН… Өчигдөр
МОНГОЛЫН ТАМИРЧИД АЗИЙН ПАРА НААДМААС 10 МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ШИНЭ АМЖИЛТ ТО… Өчигдөр
ЦАХИМ СҮЛЖЭЭНД “ШАХМАЛ ТҮЛШ ЗАРНА, ХҮРГЭЖ ӨГНӨ” ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУ… Өчигдөр
ӨМНӨГОВЬ АЙМАГ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭ, ЗОГСООЛЫН ХҮРТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭВ Өчигдөр