ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА

Admin
1 цагийн өмнө

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд үзүүлэх хүүхдийн өдрийн эмчилгээний шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлж, цаашид томуугийн улирлын өвчлөл, тусламж үйлчилгээний бодит хэрэгцээнд үндэслэн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд улирал дуустал үзүүлсэн эмчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100 мянган төгрөг. Энэ зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна. Өдрийн эмчилгээнд шаардлагатай эмчийн үзлэг, хяналт, оношилгоо, эмчийн заалтын дагуу эм, физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг бусад шаардлагатай эмийн эмчилгээг багтана. Эцэг эхчүүд хүүхдийн ханиад томуугийн үед хэрэглэх шаардлагатай эмийг өөрсдийн мөнгөөр худалдан авах шаардлагагүй. Эмчилгээг тухайн эрүүл мэндийн байгууллага даатгалын санхүүжилтээр хариуцан зохион байгуулна. Хүүхэд гэртээ ойрхон тусламж авах боломжтой болно. Эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө эмчийн хяналтад эмчлүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗАД ХЯТАДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ХОРИГЛОЛОО 44 минутын өмнө
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА 1 цагийн өмнө
"ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХААР ШТС-УУДЫН АЖИЛЛАХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОР… 1 цагийн өмнө
"ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ ТҮР ЗОГССОН" 1 цагийн өмнө
"ГАРААШИЙГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ" НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 100.000 И… 1 цагийн өмнө
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЧЛАЛ ГУЙЖ НӨМРӨГИЙН ШАТАН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ… 3 цагийн өмнө
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ХӨХ ХОТОД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 65 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 3 цагийн өмнө
ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛЖЭЭ Өчигдөр
ЗҮРХ УУЛ ЧИГЛЭЛИЙН 1.6 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
СУРАГЧИД ЭНЭ 7 ХОНОГ ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА Өчигдөр
ЯПОНД БААВГАЙ ҮРГЭЭХ ЗОРИУЛАЛТТАЙ РОБОТ НОХОЙ БҮТЭЭЖЭЭ Өчигдөр
ШАРСАН ТАХИАНЫ ФЕСТИВАЛИАР 400 МЕТР УРТ ШИРЭЭ ЗАСАВ Өчигдөр
АГААРЫН ЧАНАРЫГ МЭДЭЭЛЭХ ХОЁР САМБАР БАЙРЛУУЛЛАА Өчигдөр
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД 91 АЛБАН ХААГЧИЙГ ХАМРУУЛАВ Өчигдөр
ГАРААШ, ДУЛААН ЗОГСООЛЫН ТАТВАРЫГ ЦУЦЛУУЛАХ ӨРГӨДӨЛД 97.8 МЯНГАН ИРГЭН… Өчигдөр
МОНГОЛЫН ТАМИРЧИД АЗИЙН ПАРА НААДМААС 10 МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ШИНЭ АМЖИЛТ ТО… Өчигдөр
ЦАХИМ СҮЛЖЭЭНД “ШАХМАЛ ТҮЛШ ЗАРНА, ХҮРГЭЖ ӨГНӨ” ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУ… Өчигдөр
ӨМНӨГОВЬ АЙМАГ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭ, ЗОГСООЛЫН ХҮРТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭВ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ ХҮРЭЭНД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГО… Өчигдөр