ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2026 онд 17 нэрийн халдварт өвчнөөс 17.2 сая толгой малыг урьдчилан сэргийлэхээр өвчний гаралт тархалтад тулгуурлан төлөвлөж, 16.3 сая толгой мал хамруулж 94.3 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж байна.  Шүлхий өвчний О, SAT-1 хэвшлээс урьдчилан сэргийлэх 2026 намрын дархлаажуулалтад нийт 13 аймаг, нийслэлийн 101 сумын 5.0 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулаад байна. Төв, говийн бүсийн 8 аймгийн үхэр, гахайг дархлаажуулахад шаардагдах 3.6 сая тун вакциныг худалдан авах бэлтгэл ажлыг хангаж, төсвийн тодотгол хүлээгдэж байна.Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад эрсдэл бүхий 4 аймгийн 2.7 сая толгой бог малын төлийг хамруулах ажил 47.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт эрсдэл бүхий 10 аймгийн 14.9 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулахаас 11.6 сая толгойг 77.8 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Ямааны годронгийн вакцины омог гарган авах, үйлдвэрлэхтэй холбоотойгоор нийт 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын нөөцөөс шийдвэрлэн, 1.5 сая тун вакциныг үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн шүлхийн вакцины савлагааны ажлыг зохион байгуулах чиглэлээр холбогдох ажлын хэсэг гарч, шуурхай ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛЖЭЭ 1 цагийн өмнө
ЗҮРХ УУЛ ЧИГЛЭЛИЙН 1.6 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
СУРАГЧИД ЭНЭ 7 ХОНОГ ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 1 цагийн өмнө
ЯПОНД БААВГАЙ ҮРГЭЭХ ЗОРИУЛАЛТТАЙ РОБОТ НОХОЙ БҮТЭЭЖЭЭ 1 цагийн өмнө
ШАРСАН ТАХИАНЫ ФЕСТИВАЛИАР 400 МЕТР УРТ ШИРЭЭ ЗАСАВ 1 цагийн өмнө
АГААРЫН ЧАНАРЫГ МЭДЭЭЛЭХ ХОЁР САМБАР БАЙРЛУУЛЛАА 2 цагийн өмнө
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД 91 АЛБАН ХААГЧИЙГ ХАМРУУЛАВ 2 цагийн өмнө
ГАРААШ, ДУЛААН ЗОГСООЛЫН ТАТВАРЫГ ЦУЦЛУУЛАХ ӨРГӨДӨЛД 97.8 МЯНГАН ИРГЭН… 3 цагийн өмнө
МОНГОЛЫН ТАМИРЧИД АЗИЙН ПАРА НААДМААС 10 МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ШИНЭ АМЖИЛТ ТО… 4 цагийн өмнө
ЦАХИМ СҮЛЖЭЭНД “ШАХМАЛ ТҮЛШ ЗАРНА, ХҮРГЭЖ ӨГНӨ” ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУ… 4 цагийн өмнө
ӨМНӨГОВЬ АЙМАГ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭ, ЗОГСООЛЫН ХҮРТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭВ 4 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ ХҮРЭЭНД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГО… 4 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ БӨХИЙН АЛТАН ЦОМЫН БАРИЛДААНД ДОЛООН БАГ ӨРСӨЛДӨНӨ 4 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖӨӨС ӨНӨӨДРИЙН ИРГЭДЭД ХУСМЫГ НЬ БУС ӨРМИЙГ … Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ФИНЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДЕР СТУББ АЛБАН… Өчигдөр
III ЧАРЛЬЗ ХААН У.ХҮРЭЛСҮХЭД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, МОНГОЛЧУУДАД САЙН СА… Өчигдөр
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… Өчигдөр
18 ДАХЬ УДААГИЙН “УЛААНБААТАР” КИНО НААДМЫН ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОД… 2026/10/23
УНТЭ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДА… 2026/10/23
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК 300 ВАГОНОО … 2026/10/23