Монголын баялаг бол өнөөдөр амьдарч байгаа бидний ч, ирээдүйд төрөх үр хүүхдүүдийн маань ч баялаг.
Өнөөдөр Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв санд 7 их наяд төгрөг, Хуримтлалын санд 1 их наяд төгрөг байна.
Гэтэл энэ их мөнгөний үр шимийг өнөөдөр амьдарч байгаа иргэд маань хангалттай хүртэж чадахгүй байгаа нь бодит үнэн
Бид баялгаа зөвхөн ирээдүйдээ хадгалж байгаа гээд өнөөдөр амьдарч байгаа иргэддээ шилний цаанаас чихэр долоолгоод байгааг Их хурлын дарга онож хэлжээ.
Тиймээс хуулиа яаралтай өөрчилж, баялгийн сангийн мөнгөнөөс өнөөдрийн иргэдэд хусмыг нь бус өрмийг нь хүртээх УИХ-ын даргын санаачилгыг та юу гэж бодож байна?