ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГӨЛӨХИЙГ ДЭМЖЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Нийслэлд автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хэрэгжүүлсэн 14 хоногийг ирэх жилийн авто зам ашигласны төлбөрийн хөнгөлөлтөд тооцохоор боллоо. Энэ зохицуулалтыг НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжжээ.

Тодруулбал, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан хоногийн тоотой уялдуулан дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөлт тооцохоор тогтоолын төсөлд тусгасан байна. Харин долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтыг үүнд хамруулахгүй аж.

Тухайлбал, COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтын 14 хоногийг хөнгөлөлтийн тооцоонд хамруулахаар тусгажээ.

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгч Б.Золтуяа төлбөрийн хамрагдалт болон тоон мэдээлэлд зөрүү байгааг анхаарч, судалгаа, тооцоог нарийвчлах шаардлагатайг хэлсэн бол төлөөлөгч Ж.Сандагсүрэн тооцоо, судалгааг бүрэн боловсруулахын зэрэгцээ замын эвдрэлд нөлөөлдөг хүнд даацын автомашины асуудлыг авч үзэх санал гаргасан байна.

Харин төлөөлөгч Б.Дөлгөөн уг зохицуулалт нь иргэдийн эдийн засгийн ачааллыг бууруулах ач холбогдолтойг онцолжээ.

Ийнхүү тогтоолын төслийг олонхийн саналаар дэмжсэн бөгөөд НИТХ-ын ээлжит IX хуралдааныг арваннэгдүгээр сарын 13-нд үргэлжлүүлж, зарим тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр товлосон байна.

Эх сурвалж: НИТХ

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 1 цагийн өмнө
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 1 цагийн өмнө
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2 цагийн өмнө
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 2026/10/29
ИХ ХҮРЭЭНИЙ НҮҮДЛИЙГ МӨНХЖҮҮЛСЭН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ 2026/10/29