“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО

Admin
1 цагийн өмнө

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан зохион байгуулж буй “1000 сэтгүүлчийн форум” 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд болно. Тус форумд сэтгүүлчид, ахмад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, эрхлэгчид, редакторууд, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага болон хүний эрхийг хамгаалах байгууллагуудын төлөөллийг урьж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн талаар нээлттэй хэлэлцэхээр төлөвлөжээ. Форумын хүрээнд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрх, аюулгүй байдал, редакцын хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, хэвлэл мэдээллийн санхүүжилт, өмчлөлийн ил тод байдал зэрэг асуудлыг хөндөнө. Мөн сэтгүүл зүйн нэрийг ашиглан хууль бус ашиг хонжоо олох, бусдыг дарамтлах явдал, олон нийтийн итгэлийг сэргээх, шинэ технологийн нөлөө зэрэг салбарын анхаарал татсан асуудлаар санал солилцоно. Зохион байгуулагчдын зүгээс форумыг хэн нэгнийг буруутгах, тодорхой байр суурийг тулгах бус, хэвлэлийн эрх чөлөө ба хариуцлага, хараат бус байдал ба ил тод байдал, мэргэжлийн ёс зүй ба олон нийтийн итгэлийн тэнцвэрийг хамтдаа тодорхойлох нээлттэй талбар болгохыг зорьж байна.                                                    Форумын үеэр нэгдсэн панел хэлэлцүүлэг, сэтгүүлчдийн хаалттай хэлэлцүүлэг зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлаар санал нэгтгэн, сэтгүүл зүйн эрх чөлөө, ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх нэгдсэн уриалга гаргахаар төлөвлөжээ. “1000 сэтгүүлчийн форум” нь Монголын сэтгүүл зүйн салбарын өргөн төлөөлөл, нэгдэл, хамтын хариуцлагыг бэлгэдэж буйгаараа онцлог юм.                                                                       Форумын бүртгэл өглөөний 08:00 цагт эхэлж, үйл ажиллагаа 09:00–17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Бүртгүүлэх холбоос: https://msne.mn/events/15

  Зохион байгуулагч: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 1 цагийн өмнө
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА 1 цагийн өмнө
ИХ ХҮРЭЭНИЙ НҮҮДЛИЙГ МӨНХЖҮҮЛСЭН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ 1 цагийн өмнө
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЧИГЛЭЛЭЭР ЗУРГААН ЭМЧ БНСУ-Д СУРАЛЦАНА 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР 16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ХААЛТТАЙ ХЭЛ… 3 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 387 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛА… 4 цагийн өмнө
ЯПОН УЛСАД АШИГЛАЖ БАЙСАН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУД ХҮЛЭЭЛГЭН ӨГН… 4 цагийн өмнө
Э.ДАВААНАСАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 4 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛ… 5 цагийн өмнө
ЗОХИОМОЛ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ШТС-УУДЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА 5 цагийн өмнө
"АЛТАН НАМАР" ХӨГЖМИЙН НААДАМ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 5 цагийн өмнө
THE HU ХАМТЛАГ ЮНЕСКО-Д ШИНЭ ЦОМГОО ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
ЗГ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ … Өчигдөр
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН 76.4% НЬ ТҮЙМЭРТ ӨРТСӨНИЙГ ТОГТООЖЭЭ Өчигдөр
ГОВИЙН БҮСИЙН ШАТАРЧИД ОЮУНЫ ЦАР ХҮРЭЭ, МЭРГЭН УХААНАА СОРИХООР ӨМНӨГО… Өчигдөр
АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗАД ХЯТАДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ХОРИГЛОЛОО 2026/10/27
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА 2026/10/27
"ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХААР ШТС-УУДЫН АЖИЛЛАХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОР… 2026/10/27
"ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ ТҮР ЗОГССОН" 2026/10/27
"ГАРААШИЙГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ" НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 100.000 И… 2026/10/27