АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗАД ХЯТАДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ХОРИГЛОЛОО

Admin
1 цагийн өмнө

АНУ-ын гадаад дахь цэргийн баазууд дундаас Японы өмнөд хэсгийн Окинава аралд байрлах Кадена агаарын бааз харьцангуй томд тооцогддог. Тэгвэл тус бааз руу аюулгүй байдлын үүднээс Хятадын үйлдвэрлэгч “BYD” компанийн цахилгаан автомашинуудыг нэвтрүүлэхийг хориглолоо. Тус баазаар дамжуулан АНУ-ын нууц мэдээллийг цуглуулж магадгүй гэж Вашингтон болгоомжилж байна. Автомашинд суурилуулсан камер, мэдрэгч, “GPS” төхөөрөмж зэрэг технологиор дамжуулан аливаа мэдээлэл алдагдаж магадгүй гэх болгоомжлолтой уг хориг холбоотой.

Энэ долоо хоногоос эхлэн хэрэгжиж буй хоригт “BYD”-ийн бүх төрлийн автомашин хамаарна. Үүнд хувийн эзэмшлийн автомашин, такси болон хүргэлтийн машинууд ч багтаж байна.

Ази дахь АНУ-ын хамгийн том агаарын цэргийн бааз болох Кадена нь Хятад, Орос эсвэл Хойд Солонгостой холбоотой хямрал үүссэн тохиолдолд хариу арга хэмжээнд шууд оролцох чухал байрлалтай. Тус баазад 1600 км хүртэлх зайд “Tomohawk” пуужин харвах боломжтой хүчирхэг пуужингийн систем байрладаг. Мөн сөнөөгч онгоцууд, тандалт болон тагнуулын зориулалттай нисэх онгоцууд байрладаг.

Нэмж дурдахад, Пентагон өнгөрсөн зургадугаар сард “BYD”-ийг Хятадын армитай холбоотой гэж үздэг 188 компанийн жагсаалтад оруулсан. Энэ үйлдэл нь Хятадын зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Уг хар жагсаалтад автомашин үйлдвэрлэгч “Nio”, цахим худалдааны “Alibaba”, интернет, технологийн “Baidu” компаниуд ч багтжээ.

Пентагон 2018 онд мөн л аюулгүй байдлын шалтгаанаар Хятадын “Huawei”, “ZTE” компаниудын ухаалаг гар утсыг дэлхий даяарх АНУ-ын цэргийн баазуудад худалдаалах болон ашиглахыг хориглож байсан.

Эсрэгээрээ Хятад улс ч бас АНУ-д үйлдвэрлэсэн “Tesla” автомашинд ижил төстэй хязгаарлалт тавьж байсан билээ. Гэхдээ “Tesla” компани Хятадын автомашины салбарын тэргүүлэх холбооноос дэмжлэг авсны дараа Бээжин 2024 онд уг хязгаарлалтыг цуцалжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГОВИЙН БҮСИЙН ШАТАРЧИД ОЮУНЫ ЦАР ХҮРЭЭ, МЭРГЭН УХААНАА СОРИХООР ӨМНӨГО… 22 минутын өмнө
АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗАД ХЯТАДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ХОРИГЛОЛОО 1 цагийн өмнө
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА 1 цагийн өмнө
"ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХААР ШТС-УУДЫН АЖИЛЛАХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОР… 1 цагийн өмнө
"ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ ТҮР ЗОГССОН" 1 цагийн өмнө
"ГАРААШИЙГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ" НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 100.000 И… 2 цагийн өмнө
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЧЛАЛ ГУЙЖ НӨМРӨГИЙН ШАТАН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ… 4 цагийн өмнө
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ХӨХ ХОТОД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 65 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 4 цагийн өмнө
ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛЖЭЭ Өчигдөр
ЗҮРХ УУЛ ЧИГЛЭЛИЙН 1.6 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
СУРАГЧИД ЭНЭ 7 ХОНОГ ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА Өчигдөр
ЯПОНД БААВГАЙ ҮРГЭЭХ ЗОРИУЛАЛТТАЙ РОБОТ НОХОЙ БҮТЭЭЖЭЭ Өчигдөр
ШАРСАН ТАХИАНЫ ФЕСТИВАЛИАР 400 МЕТР УРТ ШИРЭЭ ЗАСАВ Өчигдөр
АГААРЫН ЧАНАРЫГ МЭДЭЭЛЭХ ХОЁР САМБАР БАЙРЛУУЛЛАА Өчигдөр
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД 91 АЛБАН ХААГЧИЙГ ХАМРУУЛАВ Өчигдөр
ГАРААШ, ДУЛААН ЗОГСООЛЫН ТАТВАРЫГ ЦУЦЛУУЛАХ ӨРГӨДӨЛД 97.8 МЯНГАН ИРГЭН… Өчигдөр
МОНГОЛЫН ТАМИРЧИД АЗИЙН ПАРА НААДМААС 10 МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ШИНЭ АМЖИЛТ ТО… Өчигдөр
ЦАХИМ СҮЛЖЭЭНД “ШАХМАЛ ТҮЛШ ЗАРНА, ХҮРГЭЖ ӨГНӨ” ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУ… Өчигдөр
ӨМНӨГОВЬ АЙМАГ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭ, ЗОГСООЛЫН ХҮРТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭВ Өчигдөр