ГАРААШ, ДУЛААН ЗОГСООЛЫН ТАТВАРЫГ ЦУЦЛУУЛАХ ӨРГӨДӨЛД 97.8 МЯНГАН ИРГЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

Admin
2 цагийн өмнө

Улаанбаатар хотын гарааш, дулаан зогсоолын үл хөдлөх хөрөнгийн албан татварыг цуцлуулах саналд өнөөдрийн байдлаар 97 мянга 889 иргэн гарын үсэг зуржээ.

Тодруулбал, иргэн О.Батхүү аравдугаар сарын 6-наас E-Zasag.mn цахим системээр дамжуулан “Гараашны татвар цуцлуулах” нэртэй өргөдөл гаргаж, иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Улаанбаатар хотын иргэд өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн гарааш, дулаан зогсоолдоо үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлж эхэлсэн бөгөөд татварын хэмжээ нь байршил, бүсчлэлээс хамааран хөрөнгийн үнэлгээний 0.6-2.0 хувьтай тэнцэж байгаа юм.

Өргөдөл гаргагчийн зүгээс гараашийг бизнесийн орлого олох зориулалттай хөрөнгө бус, автомашинаа хүйтэн, эрс тэс уур амьсгалаас хамгаалах зориулалттай дэд бүтэц гэж үзэж байна. Мөн гарааш, зогсоолтой байх нь автомашинаа гудамж, орц гарц, явган хүний зам болон нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахгүй байх нөхцөл бүрдүүлдэг.  Иймд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай” хуульд "Иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа нэг авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөнө" гэсэн заалт оруулах санал гаргажээ. Улмаар 100 мянган хүн гарын үсэг зурвал шууд Ерөнхий сайдад очиж, Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар  УИХ-д хуулийн төсөл өргөн барих боломжтой болох юм. Та санал өгөхийг хүсвэл ЭНД дарна уу. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯПОНД БААВГАЙ ҮРГЭЭХ ЗОРИУЛАЛТТАЙ РОБОТ НОХОЙ БҮТЭЭЖЭЭ 2 минутын өмнө
ШАРСАН ТАХИАНЫ ФЕСТИВАЛИАР 400 МЕТР УРТ ШИРЭЭ ЗАСАВ 6 минутын өмнө
АГААРЫН ЧАНАРЫГ МЭДЭЭЛЭХ ХОЁР САМБАР БАЙРЛУУЛЛАА 46 минутын өмнө
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД 91 АЛБАН ХААГЧИЙГ ХАМРУУЛАВ 1 цагийн өмнө
ГАРААШ, ДУЛААН ЗОГСООЛЫН ТАТВАРЫГ ЦУЦЛУУЛАХ ӨРГӨДӨЛД 97.8 МЯНГАН ИРГЭН… 2 цагийн өмнө
МОНГОЛЫН ТАМИРЧИД АЗИЙН ПАРА НААДМААС 10 МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ШИНЭ АМЖИЛТ ТО… 2 цагийн өмнө
ЦАХИМ СҮЛЖЭЭНД “ШАХМАЛ ТҮЛШ ЗАРНА, ХҮРГЭЖ ӨГНӨ” ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУ… 2 цагийн өмнө
ӨМНӨГОВЬ АЙМАГ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭ, ЗОГСООЛЫН ХҮРТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭВ 2 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ ХҮРЭЭНД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГО… 2 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ БӨХИЙН АЛТАН ЦОМЫН БАРИЛДААНД ДОЛООН БАГ ӨРСӨЛДӨНӨ 2 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖӨӨС ӨНӨӨДРИЙН ИРГЭДЭД ХУСМЫГ НЬ БУС ӨРМИЙГ … Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ФИНЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДЕР СТУББ АЛБАН… Өчигдөр
III ЧАРЛЬЗ ХААН У.ХҮРЭЛСҮХЭД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, МОНГОЛЧУУДАД САЙН СА… Өчигдөр
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… Өчигдөр
18 ДАХЬ УДААГИЙН “УЛААНБААТАР” КИНО НААДМЫН ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОД… 2026/10/23
УНТЭ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДА… 2026/10/23
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК 300 ВАГОНОО … 2026/10/23
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖ, МОНГОЛЧ ЭРДЭМТЭН Э.ХЭНИШ НАРЫН ДУРСГАЛЫГ АЛДАР… 2026/10/23
АРВАНХОЁРДУГААР САРААС ЭРХҮҮ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО 2026/10/23
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД САКСОНИ МУЖ УЛСЫН ЛАНДТАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАРА… 2026/10/23