ҮНДЭСНИЙ БӨХИЙН АЛТАН ЦОМЫН БАРИЛДААНД ДОЛООН БАГ ӨРСӨЛДӨНӨ

Admin
1 цагийн өмнө

Монголын үндэсний бөхийн холбооноос “Алтан цом”-ын барилдааныг дөрөв дэх удаагаа зохион байгуулахаар албан ёсоор товоо зарлалаа. 2026-2027 оны улиралд долоон баг өрсөлдөхөөр болжээ. Ирэх сарын 7-нд нээлтээ хийх “Алтан цом”-ын төлөөх өрсөлдөөнд дархан аварга Н.Батсууриар ахлуулсан “Увс нуур” дэвжээ, “Миг даатгал”-ын ивээн тэтгэсэн улсын гарди М.Лхагвагэрэл ахлагчтай “Эв Монгол” бүрэлдэхүүнээ шинэчилж дахин оролцохоор бүртгүүлсэн байна. Түүнчлэн даян аварга Б.Орхонбаяраар ахлуулж, харцага Т.Өсөх-Ирээдүйгээр удирдуулсан “АПУ-Скайтел”, “Эм Си Эс” компанийн ивээн тэтгэсэн улсын арслан Э.Батмагнай ахлагчтай “Эм-Си-Эс Энержи” өрсөлдөхөөр болов. Тэгвэл “Ажнай” корпорац анх удаа баг бүрдүүлэн улсын аварга П.Бүрэнтөгсөөр ахлуулсан багаа оролцуулахаар мэдүүлэг өгчээ. Мөн “Таван Богд” групп улсын аварга О.Хангайгаар ахлуулсан “Ховд” дэвжээг ивээн тэтгэж өрсөлдүүлэх аж. Түүнчлэн улсын заан С.Сүхбатаар ахлуулсан өнгөрсөн жилийн аварга “Хатант интернэйшнл” баг цомоо хамгаалахаар барилдана. “Алтан цом”-д оролцох багууд найман бөхөө шууд сонгож оролцож байгаа юм. Нээлтийн өдөр:

“Увс нуур” дэвжээ-“Эв Монгол” багтай,

“АПУ Скайтел” баг-“Эм-Си-Эс Энержи” багтай,

“Ажнай” баг-“Ховд дэвжээ” багтай барилдахаар сугалаа татжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГАРААШ, ДУЛААН ЗОГСООЛЫН ТАТВАРЫГ ЦУЦЛУУЛАХ ӨРГӨДӨЛД 97.8 МЯНГАН ИРГЭН… 58 минутын өмнө
МОНГОЛЫН ТАМИРЧИД АЗИЙН ПАРА НААДМААС 10 МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ШИНЭ АМЖИЛТ ТО… 1 цагийн өмнө
ЦАХИМ СҮЛЖЭЭНД “ШАХМАЛ ТҮЛШ ЗАРНА, ХҮРГЭЖ ӨГНӨ” ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУ… 1 цагийн өмнө
ӨМНӨГОВЬ АЙМАГ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭ, ЗОГСООЛЫН ХҮРТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭВ 1 цагийн өмнө
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ ХҮРЭЭНД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГО… 1 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ БӨХИЙН АЛТАН ЦОМЫН БАРИЛДААНД ДОЛООН БАГ ӨРСӨЛДӨНӨ 1 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖӨӨС ӨНӨӨДРИЙН ИРГЭДЭД ХУСМЫГ НЬ БУС ӨРМИЙГ … Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ФИНЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДЕР СТУББ АЛБАН… Өчигдөр
III ЧАРЛЬЗ ХААН У.ХҮРЭЛСҮХЭД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, МОНГОЛЧУУДАД САЙН СА… Өчигдөр
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… Өчигдөр
18 ДАХЬ УДААГИЙН “УЛААНБААТАР” КИНО НААДМЫН ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД ТОД… 2026/10/23
УНТЭ ЗҮРХНИЙ ЭМИЙН АЧААЛАЛТАЙ SPECT/CT ШИНЖИЛГЭЭГ МОНГОЛ УЛСАД АНХ УДА… 2026/10/23
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨХК 300 ВАГОНОО … 2026/10/23
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖ, МОНГОЛЧ ЭРДЭМТЭН Э.ХЭНИШ НАРЫН ДУРСГАЛЫГ АЛДАР… 2026/10/23
АРВАНХОЁРДУГААР САРААС ЭРХҮҮ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО 2026/10/23
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД САКСОНИ МУЖ УЛСЫН ЛАНДТАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАРА… 2026/10/23
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ОРЧНЫХОО 50 МЕТР ХҮРТЭЛХ ЗАМ, ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭХ… 2026/10/23
ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ДАВС 175.1 ТОНН, БОДИС 4… 2026/10/23
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Б.БЭХБОЛ: СОЛОНГОС АВТОБУСНУУДАД НЭМЭЛТ ХАЛААГУУР СУУРИЛУУЛЖ, ӨВӨЛДӨӨ … 2026/10/22