ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЧЛАЛ ГУЙЖ НӨМРӨГИЙН ШАТАН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд Элчин сайд Игавахара Масарү Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас Монгол орны байгаль орчин, экосистемд ихээхэн хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлэв. 

Picture2.png

Тэрбээр Японы Засгийн газар тус бүс нутгийг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах, бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.  Мөн Япон Улсын байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газарт ажиллуулах, Монголын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Харин “Мобиком корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ясүхиро Очи байгаль орчинд учирсан хор хохиролд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлж, Монголын ард түмнээс уучлалт хүслээ.  Түүнчлэн түймрийг унтраах ажилд оролцсон нийт хүн хүч, албан хаагчдад талархал илэрхийлж, цаашид мөрдөн шалгах ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв.  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалсан, өвөрмөц экосистем бүхий, нэн ховор ургамал, амьтны өлгий нутаг байсныг онцоллоо. 

Тэрбээр хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас дэлхийд ховордсон, байгалийн үнэ цэн бүхий энэ нутагт их хэмжээний хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлээд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цаашид ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг олон талын оролцоотойгоор эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Мөн түймрийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоох, нөхөн сэргээлтийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Япон Улсын туршлага, мэргэжлийн дэмжлэг чухал болохыг онцоллоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЧЛАЛ ГУЙЖ НӨМРӨГИЙН ШАТАН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ… 1 цагийн өмнө
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ХӨХ ХОТОД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 1 цагийн өмнө
МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 65 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 1 цагийн өмнө
ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛЖЭЭ Өчигдөр
ЗҮРХ УУЛ ЧИГЛЭЛИЙН 1.6 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
СУРАГЧИД ЭНЭ 7 ХОНОГ ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА Өчигдөр
ЯПОНД БААВГАЙ ҮРГЭЭХ ЗОРИУЛАЛТТАЙ РОБОТ НОХОЙ БҮТЭЭЖЭЭ Өчигдөр
ШАРСАН ТАХИАНЫ ФЕСТИВАЛИАР 400 МЕТР УРТ ШИРЭЭ ЗАСАВ Өчигдөр
АГААРЫН ЧАНАРЫГ МЭДЭЭЛЭХ ХОЁР САМБАР БАЙРЛУУЛЛАА Өчигдөр
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД 91 АЛБАН ХААГЧИЙГ ХАМРУУЛАВ Өчигдөр
ГАРААШ, ДУЛААН ЗОГСООЛЫН ТАТВАРЫГ ЦУЦЛУУЛАХ ӨРГӨДӨЛД 97.8 МЯНГАН ИРГЭН… Өчигдөр
МОНГОЛЫН ТАМИРЧИД АЗИЙН ПАРА НААДМААС 10 МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ШИНЭ АМЖИЛТ ТО… Өчигдөр
ЦАХИМ СҮЛЖЭЭНД “ШАХМАЛ ТҮЛШ ЗАРНА, ХҮРГЭЖ ӨГНӨ” ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУ… Өчигдөр
ӨМНӨГОВЬ АЙМАГ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭ, ЗОГСООЛЫН ХҮРТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭВ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ ХҮРЭЭНД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГО… Өчигдөр
ҮНДЭСНИЙ БӨХИЙН АЛТАН ЦОМЫН БАРИЛДААНД ДОЛООН БАГ ӨРСӨЛДӨНӨ Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖӨӨС ӨНӨӨДРИЙН ИРГЭДЭД ХУСМЫГ НЬ БУС ӨРМИЙГ … 2026/10/24
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ФИНЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДЕР СТУББ АЛБАН… 2026/10/24
III ЧАРЛЬЗ ХААН У.ХҮРЭЛСҮХЭД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ, МОНГОЛЧУУДАД САЙН СА… 2026/10/24
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД ТАТВАР, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫГ ДЭМ… 2026/10/24