"ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ ТҮР ЗОГССОН"

Admin
54 минутын өмнө

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёрдугаар улирлын байдлаар 879,837 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлж буй нийт иргэдийн 107 мянга гаруй иргэн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгийн цалин авч байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Тодруулбал,

  • 74,514 иргэн 792,000-1,000,000 төгрөгийн цалин,
  • 61,936 иргэн 1.1-1.5 сая төгрөгийн цалин
  • 83,328 иргэн 1.5-2 сая төгрөгийн цалин
  • 96,785 иргэн 2-2.5 сая төгрөг хүртэлх цалин
  • 99,562 иргэн 2.5-3 сая төгрөгийн цалинтай ,
  • 87,365 иргэн 3-3.5 сая төгрөгийн цалин авч байгаа ажээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оноос нэг сая төгрөг болгох асуудал яригдаж байгаа. Уг асуудалд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Одоохондоо Монгол Улсын эдийн засагт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх боломж  байхгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс баримжаа авдаг маш олон хуулиуд бий. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин эсвэл нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцдог. Гадны ажиллах хүчний төлбөр мөн л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр ногдуулдаг.

Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд маш олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.

Хоёрдугаарт, өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард энэ хэмжээг нэмэгдүүлж 792 мянган төгрөгт хүргэсэн. Жил нь болоогүй байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөндлөө гэдэг зүйлийг ярьж, шүүхэд хандсан байгаа. Гуравдугаарт, эдийн засгийн даацын хувьд ажил олгогч нарт маш их ачаалал нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, маш олон ААН хаалгаа барьж, татвар, нийгмийн даатгалын дарамтад байхад дахин ачаа нэмэх шаардлага байна уу гэж бодож байна. Үйлдвэрчний эвлэл аливаа цалин хөлсийг нэмэгдүүлэх санал гаргахдаа эдийн засгийн боломжийг харгалзан үздэг байх шаардлагатай. Гурван талт хэлэлцээрийн үед аль нэг тал нь зөвшөөрөөгүй үед тухайн асуудлыг зогсоодог. Миний зүгээс энэ асуудлыг түр хойшлуулах санал гаргаж, одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудал түр зогссон байгаа" гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗАД ХЯТАДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ХОРИГЛОЛОО 22 минутын өмнө
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА 40 минутын өмнө
"ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХААР ШТС-УУДЫН АЖИЛЛАХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОР… 49 минутын өмнө
"ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ ТҮР ЗОГССОН" 54 минутын өмнө
"ГАРААШИЙГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ" НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 100.000 И… 1 цагийн өмнө
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЧЛАЛ ГУЙЖ НӨМРӨГИЙН ШАТАН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ… 3 цагийн өмнө
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ХӨХ ХОТОД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 65 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 3 цагийн өмнө
ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛЖЭЭ Өчигдөр
ЗҮРХ УУЛ ЧИГЛЭЛИЙН 1.6 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
СУРАГЧИД ЭНЭ 7 ХОНОГ ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА Өчигдөр
ЯПОНД БААВГАЙ ҮРГЭЭХ ЗОРИУЛАЛТТАЙ РОБОТ НОХОЙ БҮТЭЭЖЭЭ Өчигдөр
ШАРСАН ТАХИАНЫ ФЕСТИВАЛИАР 400 МЕТР УРТ ШИРЭЭ ЗАСАВ Өчигдөр
АГААРЫН ЧАНАРЫГ МЭДЭЭЛЭХ ХОЁР САМБАР БАЙРЛУУЛЛАА Өчигдөр
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД 91 АЛБАН ХААГЧИЙГ ХАМРУУЛАВ Өчигдөр
ГАРААШ, ДУЛААН ЗОГСООЛЫН ТАТВАРЫГ ЦУЦЛУУЛАХ ӨРГӨДӨЛД 97.8 МЯНГАН ИРГЭН… Өчигдөр
МОНГОЛЫН ТАМИРЧИД АЗИЙН ПАРА НААДМААС 10 МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ШИНЭ АМЖИЛТ ТО… Өчигдөр
ЦАХИМ СҮЛЖЭЭНД “ШАХМАЛ ТҮЛШ ЗАРНА, ХҮРГЭЖ ӨГНӨ” ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУ… Өчигдөр
ӨМНӨГОВЬ АЙМАГ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭ, ЗОГСООЛЫН ХҮРТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭВ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ ХҮРЭЭНД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГО… Өчигдөр