"ГАРААШИЙГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ" НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 100.000 ИРГЭН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

Admin
1 цагийн өмнө

Иргэний өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг нэг авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх тухай нийтийн өргөдөлд 100,402 иргэн гарын үсэг зуржээ. Уг өргөдлийг иргэн О.Батхүү санаачилсан бөгөөд хувийн хэрэгцээний гараашийг татвараас чөлөөлөх саналыг хуульд тусгахыг хүссэн байна. Өргөдөл санаачлагчийн зүгээс гарааш нь автомашинаа хүйтэн, эрс тэс уур амьсгалаас хамгаалах зориулалттай бөгөөд бизнесийн орлого олох хөрөнгө биш гэдгийг үндэслэл болгожээ. Мөн автомашиныг зориулалтын зогсоолд байрлуулах нь нийтийн эзэмшлийн талбайд машинаа тавих асуудлыг бууруулахад тустай гэж үзсэн байна. Нийтийн өргөдөл 100 мянган дэмжигчийн босгыг давснаар холбогдох журмын дагуу дараагийн шатанд шийдвэрлүүлэх боломж бүрдэж ыайгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗАД ХЯТАДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ХОРИГЛОЛОО 20 минутын өмнө
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА 38 минутын өмнө
"ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХААР ШТС-УУДЫН АЖИЛЛАХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОР… 47 минутын өмнө
"ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ ТҮР ЗОГССОН" 52 минутын өмнө
"ГАРААШИЙГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ" НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 100.000 И… 1 цагийн өмнө
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЧЛАЛ ГУЙЖ НӨМРӨГИЙН ШАТАН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ… 3 цагийн өмнө
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ХӨХ ХОТОД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 65 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА 3 цагийн өмнө
ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛЖЭЭ Өчигдөр
ЗҮРХ УУЛ ЧИГЛЭЛИЙН 1.6 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
СУРАГЧИД ЭНЭ 7 ХОНОГ ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА Өчигдөр
ЯПОНД БААВГАЙ ҮРГЭЭХ ЗОРИУЛАЛТТАЙ РОБОТ НОХОЙ БҮТЭЭЖЭЭ Өчигдөр
ШАРСАН ТАХИАНЫ ФЕСТИВАЛИАР 400 МЕТР УРТ ШИРЭЭ ЗАСАВ Өчигдөр
АГААРЫН ЧАНАРЫГ МЭДЭЭЛЭХ ХОЁР САМБАР БАЙРЛУУЛЛАА Өчигдөр
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД 91 АЛБАН ХААГЧИЙГ ХАМРУУЛАВ Өчигдөр
ГАРААШ, ДУЛААН ЗОГСООЛЫН ТАТВАРЫГ ЦУЦЛУУЛАХ ӨРГӨДӨЛД 97.8 МЯНГАН ИРГЭН… Өчигдөр
МОНГОЛЫН ТАМИРЧИД АЗИЙН ПАРА НААДМААС 10 МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ШИНЭ АМЖИЛТ ТО… Өчигдөр
ЦАХИМ СҮЛЖЭЭНД “ШАХМАЛ ТҮЛШ ЗАРНА, ХҮРГЭЖ ӨГНӨ” ГЭХ ХУУРАМЧ ЗАР БАЙРШУ… Өчигдөр
ӨМНӨГОВЬ АЙМАГ АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭ, ЗОГСООЛЫН ХҮРТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭВ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026” АЯНЫ ХҮРЭЭНД САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГО… Өчигдөр