ЗОХИОМОЛ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ШТС-УУДЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА

Admin
1 цагийн өмнө

 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 264 шатахуун түгээх станцад аравдугаар сарын 29-нөөс эхлэн иж бүрэн хяналт шалгалт хийхээр болжээ. Шалгалтаар шатахууны нөөцтэй хэрнэ борлуулалтаа хязгаарлах, нэг түгээгүүрээр үйлчлэх замаар зохиомол дараалал үүсгэсэн зөрчил илэрвэл тухайн ШТС-ын газар эзэмших эрх болон үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах аж.

Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва" Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дизелийн түлш хангалттай хэмжээнд байгаа гэсэн мэдээлэл ирсэн. АИ-92, АИ-95 бензин орж ирж байгаа. Шатахуун түгээх станцууд шатахууны нөөцтэй бол түүнийгээ бүх хошуугаараа түгээх хэрэгтэй байна. Хэрэв нөөцгүй бол иргэдэд нээлттэй мэдээлж, хиймэл түгжрэл үүсгэхгүй байхыг уриалж байна.  Хиймэл түгжрэл үүсгэснээс болж тээврийн хэрэгслүүд авто замын 1, 2 дугаар эгнээнд дараалал бий болж, авто зам түгжирч, автобус ирэхгүй, иргэд олноороо удаан хугацаанд хүлээж, бухимдал үүссэн.Иймд өнөөдрөөс буюу энэ сарын 29-нөөс эхлэн ажлын хэсгийг байгуулж, Улаанбаатар хотод байгаа 264 ШТС-д хяналт тавина. Ийнхүү бензиний нөөцтэй байж нэг хошуугаар олгож зохиомол түгжрэл үүсгэж байгаа тохиолдлууд илэрвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монополийн эсрэг газартай хамтран тусгай зөвшөөрөл, нийслэлээс олгосон ШТС-ын газрыг цуцална” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ӨНӨӨДӨР 16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ХААЛТТАЙ ХЭЛ… 8 минутын өмнө
НИЙСЛЭЛИЙН 387 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛА… 48 минутын өмнө
ЯПОН УЛСАД АШИГЛАЖ БАЙСАН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУД ХҮЛЭЭЛГЭН ӨГН… 57 минутын өмнө
Э.ДАВААНАСАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 1 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛ… 1 цагийн өмнө
ЗОХИОМОЛ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ШТС-УУДЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА 1 цагийн өмнө
"АЛТАН НАМАР" ХӨГЖМИЙН НААДАМ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
THE HU ХАМТЛАГ ЮНЕСКО-Д ШИНЭ ЦОМГОО ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
ЗГ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ … Өчигдөр
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН 76.4% НЬ ТҮЙМЭРТ ӨРТСӨНИЙГ ТОГТООЖЭЭ Өчигдөр
ГОВИЙН БҮСИЙН ШАТАРЧИД ОЮУНЫ ЦАР ХҮРЭЭ, МЭРГЭН УХААНАА СОРИХООР ӨМНӨГО… Өчигдөр
АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗАД ХЯТАДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ХОРИГЛОЛОО Өчигдөр
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА Өчигдөр
"ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХААР ШТС-УУДЫН АЖИЛЛАХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОР… Өчигдөр
"ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ ТҮР ЗОГССОН" Өчигдөр
"ГАРААШИЙГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ" НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 100.000 И… Өчигдөр
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЧЛАЛ ГУЙЖ НӨМРӨГИЙН ШАТАН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ… Өчигдөр
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ХӨХ ХОТОД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Өчигдөр
МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 65 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛЖЭЭ 2026/10/26