ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО

Admin
1 цагийн өмнө

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нүүрсний хэрэглээг халж, шингэрүүлсэн хийгээр халаалтыг нь шийдлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал боловсролын салбар дахь ногоон шилжилтийн сайн жишээг онцоллоо. Нэг сургуулийг уурын зуухаас чөлөөлөхөд 100 гаруй айлын яндан буулгасантай тэнцэх үр дүн гарч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд сургуулийн хамт олон болон төсөл хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж, амжилт хүслээ. 

Нийслэлийн 149 дүгээр сургууль хоёр зуух галлаж, жилд дунджаар 420 тонн нүүрс түлдэг байжээ. Шингэрүүлсэн хийн зуух ашигласнаар агаарын бохирдол буурахад нэмэр болох төдийгүй хүүхэд эрүүл, аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна. 

Төсөл хэрэгжүүлэхэд төсвөөс мөнгө зарцуулаагүй, Засгийн газраас хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтийн бодлогоор санхүүжилтийг шийджээ.

Төслийн өртөг 860 сая төгрөг. Энэ зардлыг “Саусгоби сэндс” ХХК аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн хүрээнд санхүүжүүлсэн бол гүйцэтгэгчээр “Газком” ХХК ажиллажээ. Тоног төхөөрөмж угсарч, хийн зуухыг ашиглалтад оруулахад хоёр сарын хугацаа зарцуулсан байна. 

“Газком” компани Чингэлтэй дүүргийн 117, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн уурын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлсэн бөгөөд 2018 оноос хойш 50 гаруй байршилд уурын зуух буулгаж хийн түлш нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлжээ. 

2025 онд нийслэлийн 13 байршилд 27 уурын зуухыг шингэрүүлсэн хийн халаагуурт шилжүүлж  6300 тонн нүүрсний хэрэглээг халсан. Энэ нь 1,400 гаруй айлын яндантай дүйцэх хэмжээний бохирдлын эх үүсвэрийг арилгасан үзүүлэлт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ӨНӨӨДӨР 16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ХААЛТТАЙ ХЭЛ… 6 минутын өмнө
НИЙСЛЭЛИЙН 387 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛА… 47 минутын өмнө
ЯПОН УЛСАД АШИГЛАЖ БАЙСАН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУД ХҮЛЭЭЛГЭН ӨГН… 56 минутын өмнө
Э.ДАВААНАСАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 1 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛ… 1 цагийн өмнө
ЗОХИОМОЛ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ШТС-УУДЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА 1 цагийн өмнө
"АЛТАН НАМАР" ХӨГЖМИЙН НААДАМ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
THE HU ХАМТЛАГ ЮНЕСКО-Д ШИНЭ ЦОМГОО ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
ЗГ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ … Өчигдөр
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН 76.4% НЬ ТҮЙМЭРТ ӨРТСӨНИЙГ ТОГТООЖЭЭ Өчигдөр
ГОВИЙН БҮСИЙН ШАТАРЧИД ОЮУНЫ ЦАР ХҮРЭЭ, МЭРГЭН УХААНАА СОРИХООР ӨМНӨГО… Өчигдөр
АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗАД ХЯТАДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ХОРИГЛОЛОО Өчигдөр
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА Өчигдөр
"ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХААР ШТС-УУДЫН АЖИЛЛАХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОР… Өчигдөр
"ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ ТҮР ЗОГССОН" Өчигдөр
"ГАРААШИЙГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ" НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 100.000 И… Өчигдөр
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЧЛАЛ ГУЙЖ НӨМРӨГИЙН ШАТАН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ… Өчигдөр
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ХӨХ ХОТОД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Өчигдөр
МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 65 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛЖЭЭ 2026/10/26