НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН 76.4% НЬ ТҮЙМЭРТ ӨРТСӨНИЙГ ТОГТООЖЭЭ

Admin
2 цагийн өмнө

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт өртсөн талбайн хэмжээг 448,993.6 га гэж тогтоосныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. Энэ нь нийт талбайн 76.4%-тай дүйх юм. Түймэрт өртсөн талбайн хэмжээг тогтоохдоо хиймэл дагуулын зураглалыг ашиглажээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтэс 2026 оны аравдугаар сарын 25-ны өдрийн Sentinel-2 хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээнд үндэслэн түймэрт өртсөн талбайн хэмжээг зурагласан байна.

Нөмрөгийн дархан цаазат газрын нийт 587,744.1 га талбайтай. Үүний 138,750.5 га буюу 23.6 хувь нь түймэрт өртөөгүй байна. Түүнчлэн дархан цаазат газрын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртжээ. Ингэснээр зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбайн хэмжээ 504,960.4 га болж байна.

Түймрийн хохирлын хэмжээг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэгт шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээчид болон ой, ургамлын судлаачдыг нэмж ажиллуулж эхэлжээ. Мөн шаардлагатай техник хэрэгсэл, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэж, хоёр нисдэг тэргээр тодорхойлсон цэгүүдэд ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
THE HU ХАМТЛАГ ЮНЕСКО-Д ШИНЭ ЦОМГОО ТАНИЛЦУУЛЛАА 1 цагийн өмнө
ЗГ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ … 2 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН 76.4% НЬ ТҮЙМЭРТ ӨРТСӨНИЙГ ТОГТООЖЭЭ 2 цагийн өмнө
ГОВИЙН БҮСИЙН ШАТАРЧИД ОЮУНЫ ЦАР ХҮРЭЭ, МЭРГЭН УХААНАА СОРИХООР ӨМНӨГО… 20 цагийн өмнө
АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗАД ХЯТАДЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ХОРИГЛОЛОО 21 цагийн өмнө
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА 21 цагийн өмнө
"ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХААР ШТС-УУДЫН АЖИЛЛАХ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОР… 21 цагийн өмнө
"ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ ТҮР ЗОГССОН" 21 цагийн өмнө
"ГАРААШИЙГ ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ" НИЙТИЙН ӨРГӨДӨЛД 100.000 И… 22 цагийн өмнө
ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЧЛАЛ ГУЙЖ НӨМРӨГИЙН ШАТАН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭХ… Өчигдөр
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА ХӨХ ХОТОД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Өчигдөр
МОНГОЛ УЛС НҮБ-Д ЭЛССЭНИЙ 65 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА Өчигдөр
ШҮЛХИЙН НАМРЫН ДАРХЛААЖУУЛАЛТАД 5.0 САЯ МАЛ ХАМРУУЛЖЭЭ Өчигдөр
ЗҮРХ УУЛ ЧИГЛЭЛИЙН 1.6 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
СУРАГЧИД ЭНЭ 7 ХОНОГ ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА Өчигдөр
ЯПОНД БААВГАЙ ҮРГЭЭХ ЗОРИУЛАЛТТАЙ РОБОТ НОХОЙ БҮТЭЭЖЭЭ Өчигдөр
ШАРСАН ТАХИАНЫ ФЕСТИВАЛИАР 400 МЕТР УРТ ШИРЭЭ ЗАСАВ Өчигдөр
АГААРЫН ЧАНАРЫГ МЭДЭЭЛЭХ ХОЁР САМБАР БАЙРЛУУЛЛАА 2026/10/26
АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД 91 АЛБАН ХААГЧИЙГ ХАМРУУЛАВ 2026/10/26
ГАРААШ, ДУЛААН ЗОГСООЛЫН ТАТВАРЫГ ЦУЦЛУУЛАХ ӨРГӨДӨЛД 97.8 МЯНГАН ИРГЭН… 2026/10/26