Монголын зургаан эмч БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах мэс засал болон бага аарцгийн хавдрын хожуу үеийн эмчилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлнэ. Сургалтын төлбөр болон олон улсын нислэгийн зардлыг төрөөс хариуцах юм.
Сургалтад Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар хамрагдана. Тэд БНСУ-ын тэргүүлэх эмнэлгүүдэд суралцаж, нарийн мэргэжлийн эмчилгээний арга барил, өвчтөний аюулгүй байдлыг хангах болон эмчилгээний чанарыг сайжруулах туршлага эзэмших ажээ.
Сургалтын дараа эмч нарын эзэмшсэн мэдлэг, ур чадвар, технологийг Монголд нэвтрүүлж, зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын хожуу үеийн эмчилгээний тусламж, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Ингэснээр эдгээр чиглэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг Монголдоо үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам