ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА

Admin
1 цагийн өмнө

2026–2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлын бүтэцтэйгээр хичээллэж эхэлсэн. Энэ хүрээнд сурагчид өнөөдөр хичээллээд нэгдүгээр улирлын амралтад шилжих юм.

Боловсролын сайдын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталжээ.

Шинэчилсэн бүтцийг боловсруулахдаа багш, эцэг эхчүүдийн санал, сурагчдын суралцах онцлог, эрүүл мэнд болон гэр бүлийн амьдралын хэрэгцээ шаардлагыг харгалзсан байна.

Шинэ бүтцээр хичээлийн жилийг дөрвөн улиралд хувааж, сурагчдын хичээллэх болон амрах хугацааг илүү тэнцвэртэй байхаар зохицуулжээ. Тухайлбал, нийслэлийн сурагчид арванхоёрдугаар сарын гурав дахь долоо хоногоос бие даалтын үйл ажиллагаанд шилжиж, улмаар гурван долоо хоног амарна.

Мөн Цагаан сарын баярын долоо хоногт бие даалтын үйл ажиллагаа зохион байгуулж, сурагчид үндэсний өв уламжлал, ёс заншлаа судлах боломж бүрдүүлэхээр тусгажээ. Орон нутгийн сурагчдын хувьд бие даалтын долоо хоногийг мал төллөх үетэй уялдуулан зохион байгуулах юм.

Зуны амралтын хувьд бага ангийн сурагчид тавдугаар сарын хичээл дуусмагц, дунд болон ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногоос амарна.

Ингэснээр багш нар зуны хугацаанд ээлжийн амралтаа бүрэн эдэлж, наймдугаар сарын дунд үеэс хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангах боломж бүрдэнэ хэмээн үзжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 1 цагийн өмнө
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 1 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 1 цагийн өмнө
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 1 цагийн өмнө
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 1 цагийн өмнө
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО Өчигдөр
БААВГАЙ ХҮН РҮҮ ДАЙРСАН ТОХИОЛДОЛ ДАХИН ГАРЛАА Өчигдөр
ИХ ХҮРЭЭНИЙ НҮҮДЛИЙГ МӨНХЖҮҮЛСЭН ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ Өчигдөр
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЧИГЛЭЛЭЭР ЗУРГААН ЭМЧ БНСУ-Д СУРАЛЦАНА Өчигдөр
ӨНӨӨДӨР 16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ХААЛТТАЙ ХЭЛ… Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 387 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ХҮНДЭТГЭЛИЙН ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛА… Өчигдөр
ЯПОН УЛСАД АШИГЛАЖ БАЙСАН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНУУД ХҮЛЭЭЛГЭН ӨГН… Өчигдөр
Э.ДАВААНАСАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛ… Өчигдөр
ЗОХИОМОЛ ТҮГЖРЭЛ ҮҮСГЭЖ БАЙГАА ШТС-УУДЫН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА Өчигдөр
"АЛТАН НАМАР" ХӨГЖМИЙН НААДАМ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
THE HU ХАМТЛАГ ЮНЕСКО-Д ШИНЭ ЦОМГОО ТАНИЛЦУУЛЛАА 2026/10/28
ЗГ: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ … 2026/10/28