ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Admin
49 минутын өмнө

Засгийн газраас 2027–2030 онд хэрэгжүүлэх “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, жилд зээлд хамрагдах өрхийн тоог одоогийн 9000-аас 25 мянгад хүргэхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд 2027 оноос төр, хувийн хэвшил болон арилжааны банкуудын хамтын ажиллагаагаар 1.8 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж, нэмэлтээр 16 мянган өрхийг орон сууцны санхүүжилтэд хамруулах зорилт тавьсан байна. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй ногоон орон сууцны зээлийг дэмжихээр тусгажээ.

Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эрэлт өндөр хэвээр байна. 2026 оны есдүгээр сарын байдлаар зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл авах хүсэлтийн тоо 55 мянгад хүрсэн бөгөөд нэг иргэн хэд хэдэн банкинд хүсэлт гаргасан давхардал байгааг салбарын яамнаас мэдээлсэн. Иймд хүсэлтийн давхардлыг арилгаж, иргэд зээлийн дарааллаа цахимаар хянах боломжтой мэдээллийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

2026 оны эхний есөн сарын байдлаар зургаан хувийн хүүтэй ипотекийн хөтөлбөрөөр 765 тэрбум төгрөгийн зээл олгосон бол арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр 1.9 их наяд төгрөгийн орон сууцны зээлийг жилийн дундаж 18.6 хувийн хүүтэй олгосон байна. Энэ нь хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлага байгааг харуулж байгаа юм.

Шинэ хөтөлбөрөөр зөвхөн орон сууц худалдан авах ипотекийн зээлийг нэмэгдүүлэхээс гадна түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх болон хамтын өмчлөлийн хэлбэрийг нэвтрүүлж, иргэдийн орлогод нийцсэн санхүүжилтийн хувилбаруудыг өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, төрийн оролцоотой 40 мянган айлын орон сууц барих, хувийн хэвшлийн хэрэгжүүлэх 60 мянган айлын орон сууцны төслийг дэмжих зорилт тавьсан байна.

Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилтийг дэмжих нь иргэдийн дулаан, эрчим хүчний хэрэглээний зардлыг бууруулахын зэрэгцээ агаарын бохирдлыг багасгахад чиглэсэн бодлогын нэг хэсэг юм. Түүнчлэн зөвхөн орон сууцны хороололд бус, хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих иргэдийг зээлийн бодлогод хамруулах хувилбарыг судалж байгааг Засгийн газрын түвшинд мэдээлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ ӨРХИЙН ТООГ ЖИЛД 9000-ААС 25 МЯНГАД ХҮРГЭХЭЭ… 49 минутын өмнө
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ Өчигдөр
ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАСАН ХОНОГТ НОГДОХ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХӨНГ… 2026/11/10
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 2026/11/10
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 2026/11/10
“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭЛЭЭ 2026/11/10
2026 ОНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДАШТ-Д МОНГОЛ УЛС БАГААРАА 5 ДАХЬ ЖИЛДЭЭ А… 2026/11/06
ТЗИС-ИЙН ОЮУТНУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫГ ЗОРИЛОО 2026/11/06
"ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ, МАНДАХ НАР ЗЭРЭГ СОР БҮТЭЭЛҮҮДИЙГ ЖАЗЗ НАЙРУУЛГААР… 2026/11/06
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛЬКО” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМ… 2026/11/06
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЕСӨН ЗОРИЛТОТ БҮЛЭГТ АНГИЛЖ,… 2026/11/06
СЭТГҮҮЛЧИД ЭЭЛЖИТ ФОРУМАА ХИЙЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА 2026/10/30
ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН НАСЖИЛТЫН ХУГАЦАА ХЭТЭРЧ ГЭМТЭЛ ГАРЧ… 2026/10/30
16 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ Ц.ДАВГАДОРЖИД ОНОГДУУЛСАН БҮХ НАСААР … 2026/10/30
ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НУРАЛТАД ӨРТСӨН 13 АЖИЛТАН ЭМНЭЛГЭЭС ГАРЧЭЭ 2026/10/30
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ДУУНЫ ХӨГЖМИЙГ ЗОХИОСОН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭ… 2026/10/30
III УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/30
ЕБС-ИЙН СУРАГЧИД ӨНӨӨДӨР ХИЧЭЭЛЛЭЭД АМАРНА 2026/10/30
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИБУИНХУ ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛ… 2026/10/30
“1000 СЭТГҮҮЛЧИЙН ФОРУМ” МАРГААШ БОЛНО 2026/10/29