Украины дайны улмаас бүргэдүүд нүүдлийн замаа өөрчилснийг судлаачид илрүүлжээ


Халуун дулаан орноос буцахдаа бүргэдүүд Украины нутаг дээгүүр нисэн өнгөрдөг байжээ.

Гэтэл тус улсад эхэлсэн дайны улмаас энэ шувуу нүүдлийн замаа өөрчилж, илүү урт зам туулдаг болсныг судлаачид илрүүлсэн байна.

Тухайлбал толбот бүргэдүүд Украины дайн эхэлснээс хойш тойруу замаар нүүдэллэж, бууж амрах цэгийнхээ тоог хүртэл цөөрүүлснийг GPS системийн тусламжтай илрүүлжээ.

“Дундаа амарч, ус уухгүйгээр марафонд гүйхтэй адил. Бас нэмээд хэдэн километр илүү гүйнэ гэсэн үг” гэж судалгааг ахлагчдын нэг Ийст Англиа Их сургуулийн эрдэмтэн Чарли Рассел тайлбарлаж байна.

Үүний улмаас бүргэдүүдийн нүүдлийн дараа нөхөн сэргэх хугацаа сунжирч, үржлийн хугацаа хойшилж, амьд үлдэх ангаахайн тоо цөөрч болзошгүйг судлаачид анхааруулжээ.

Рассел болон түүний хамтрагчдын судалгааны ажлын тайлан “Current Biology” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Тэдний баг 2022 оны гурав, дөрөвдүгээр саруудад буюу Украины дайн эхэлсний дараахан халуун орноос Беларусийн өмнөд нутагт нүүдэллэж ирсэн 19 толбот бүргэдийн замыг судалжээ.

Бүргэдийн эмэгчнүүд нь Грекээс, эрэгчнүүд нь дорнод Африкаас төрөлх нутаг руугаа нүүсэн байна.

Судлаачид тэдний замыг 2018-2021 онуудад өөр 20 бүргэдийн нүүдэллэсэн замтай харьцуулжээ.

Ингэхэд бүргэдүүд сүүлийн нүүдлийнхээ үеэр дунджаар 85 км илүү замыг туулсан байна.

Нэг бүргэд бүр 250 км зам илүү туулсныг тогтоожээ. Нүүдлийн хугацаа нь дунджаар 55 цаг уртассан байна.

Мөн бүргэдүүдийн 90 хувь нь дайнаас өмнө Украины нутагт бууж амардаг байсан бол дайн эхэлсний дараа дөнгөж 32 хувь нь саатаж байжээ.

Гэхдээ бүргэд тус бүрийн сонголт өөр өөр байсныг Рассел тайлбарласан байна.

Тухайлбал Боровец нэртэй нэг бүргэд ширүүн тулааныг үл хайхран хуучин замаараа нисэж, Киев хотын дээгүүр дайрч өнгөрчээ.

Харин Дениса нэртэй өөр нэг бүргэд Киев хотын орчимд өөрөөс нь нэг километр хүрэхгүй зайд болсон дэлбэрэлтийн дараа замаа өөрчилж байсан байна.

“Одоогоор бидний хийж чадах зүйл их биш. Гэхдээ энэ шувууны үзэж буй дарамтыг ойлгох нь чухал бөгөөд дайны дараа тэдний тоо толгойг өсгөхөд төдийгүй экосистемийг бүхэлд нь сэргээхэд хэрэг болох юм” гэж Рассел ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 10 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 12 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 14 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 14 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 14 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 16 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 16 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 17 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01