Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана


Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа. 

Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасны дагуу ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, түүний үр дагавар, нөлөөллийн талаар бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх, ураны төслийн үр нөлөө, ач холбогдлыг үнэн зөвөөр таниулж ойлгуулах ажлын хүрээнд дараах шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо. 

Тус тогтоолоор, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өнөөг хүртэл хийгдсэн ураны геологи, хайгуулын ажлын үр дүн болон уран олборлолтын техник, технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх арга хэмжээ авна. 

Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг олборлох, боловсруулахтай холбоотой хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийн талаар олон улсын болон үндэсний мэргэжлийн судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан холбогдох мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэхийг тогтоолоор үүрэгжүүллээ.

Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэх, ураны төслийн үйл ажиллагаанд ил тод, хариуцлагатай байдлыг хангуулах, олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллага, мэргэжлийн хараат бус судлаач, шинжээчдээс бүрдсэн орон тооны бус Иргэдийн хяналтын зөвлөл байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхээр боллоо.

Цацраг идэвхт ашигт малтмалын цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах асуудлыг судалж танилцуулна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… 20 цагийн өмнө
"БАЯН-ӨЛГИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН МОНГОЛ ХЭЛНИЙ ТҮВШИН 30 ХУВЬТАЙ ГА… 21 цагийн өмнө
Б.БУЯНХИШИГ, Б.ЭНХНАМУУН НАР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦО… 21 цагийн өмнө
Э.БАТ-АМГАЛАН: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 55 МЯНГА ОРЧИМ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХҮСЭГЧ… 21 цагийн өмнө
BARILGA.MN AI PLATFORM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 23 цагийн өмнө
ӨВЛИЙН ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ 800-900 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 23 цагийн өмнө
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БҮС НУТГИЙН НЭГДСЭН ХУДАЛДАН АВАЛТЫГ ДЭМЖИХЭЭ… 23 цагийн өмнө
ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУДЫН ЕРТӨНЦ” ҮЗЭСГЭЛЭНГ БЕРЛИН ХОТНОО НЭЭЛЭЭ 23 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… Өчигдөр
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА Өчигдөр
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… Өчигдөр
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… Өчигдөр
BENZIN.MN ПЛАТФОРМООР ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД, ШУУРХАЙ … Өчигдөр
Д.СЭЛЭНГЭ АЗИЙН НААДМЫН ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ… Өчигдөр
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … 2026/10/20
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… 2026/10/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … 2026/10/20
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/19
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА 2026/10/19