"Бүтээмж ба шийдэл" мэтгэлцээний дөрөвдүгээр тэмцээнийг зохион байгууллаа


НЗДТГ-аас Монгол улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд “Бүтээмж ба шийдэл” мэтгэлцээний тэмцээнийг зохион байгууллаа. 

Тус мэтгэлцээний тэмцээнийг 2021 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ удаагийн тэмцээн нь төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн шийдлүүдийг түлхүү санал болгосноороо онцлог юм. Тэмцээнд оролцсоноор албан хаагчид мэтгэлцэх урлагт суралцахаас гадна аливаа асуудлыг олон талаас нь харах, багаар ажиллах, өөрсдийн бодлоо зөв цэгтэй итгэл үнэмшилтэйгээр илэрхийлэх чухал ур чадварыг түргэн хугацаанд эзэмшдэгээрээ ач холбогдолтой. 

Тэмцээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудаас 13 баг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газраас 5 баг оролцов. Тэмцээн нээлттэй зарласан 16 шийдлийн хүрээнд хэсгийн тоглолт, хасагдах шат, хагас шигшээ, аваргын төлөө тоглолтуудаар үргэлжилсэн ба багууд оюун ухаан, ур чадвараа уралдуулан мэтгэлцэж, сонирхолтой тоглолтуудыг гаргаж байв.

“Бүтээмж ба шийдэл” мэтгэлцээний дөрөвдүгээр тэмцээнд тэргүүн байранд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дэд байрыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, гутгаар байранд нийслэлийн Өмчийн харилцааны газрын баг тус тус шалгарав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРЛӨӨР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛО… 16 минутын өмнө
“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ“-ИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА 1 цагийн өмнө
МОНГОЛ БАГШ НАР РОБОТ МЭС ЗАСАЛ ХИЙХ ЭРХ АВЛАА 19 цагийн өмнө
Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ 20 цагийн өмнө
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАРИЛГ… 21 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ 23 цагийн өмнө
ЛИОНЕЛЬ МЕССИ ЗАМНАЛЫНХАА 48 ДАХЬ ЦОМОО ӨРГӨЛӨӨ 23 цагийн өмнө
НАЙРАМДЛЫН АВТО ЗАМ ДАГУУ 7.5 ТЭРБУМЫН ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ, УС ЗАЙЛУУЛАХ Ш… 23 цагийн өмнө
НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДААР Г.ТЭМҮҮЛЭНГ 100 ХУВИЙН САНААЛААР ДЭМЖ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 I ОРЧИН ҮЕИЙН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНД А.БИЛЭГТ ӨРСӨЛ… Өчигдөр
МОНГОЛЫН ОЮУТНУУД ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛИУДАД СУРАЛЦАХ ТҮҮХЭН БОЛОМ… Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨРИЙН БҮХ ШАТАНД АЖИЛ, ҮР ДҮН, ХАРИУЦЛАГА ШААРД… Өчигдөр
ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
СҮМБЭР СУМАНД ТАРХСАН ХУРЦ ҮНЭРИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ Х… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛ… Өчигдөр
УЛААНБААТАР, САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ 2026/09/16
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БУРИАД УЛСЫН ТЭРГҮҮН А.ЦЫДЕНОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУ… 2026/09/16
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТЫН АЖИЛЛА… 2026/09/16
АРАВДУГААР БОГД ЖЭВЗҮНДАМБА ХУТАГТ АЙЛДВАР АЙЛДЖЭЭ 2026/09/16