Судалгаагаар буулгах шаардлагатай 32 байршилд 3074 метр хашаа, стандарт хангуулах шаардлагатай 646 метр хашаа, чөлөөлөх шаардлагатай 17 гарааш, объект болон 8 хаалт байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга хэлэв. Уг ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Газар зохион байгуулалтын албанаас “Хашаа арга хэмжээ-2024” газар чөлөөлөх ажлын явцыг танилцууллаа. Энэ онд нийслэлийн хэмжээнд 244 байршилд 9943 метр хашааг буулгана. Өнөөдрийн байдлаар 135 байршилд 4130 метр хашааг буулгасан. Тухайлбал,