“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт татахыг зорьж байна


Boeing: Эрэлтээс шалтгаалан санхүүжилтийн хэмжээгээ өсгөж магадгүй

“Boeing” компани зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж хөрөнгийн хөрвөх чадвараа нэмэгдүүлэхээр үнэт цаас гаргаж, 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Хэдий  тийм боловч эрэлтээс шалтгаалан санхүүжилтийн хэмжээгээ өсгөж магадгүй байгаа бөгөөд боломжит хөрөнгө оруулагчидтай уулзахаар төлөвлөж байгаагаа тодотгож байна.

Тус компани аравдугаар сарын 23-нд АНУ-ын Үнэт цаасны арилжааны комиссоос үнэт цаас гаргах зөвшөөрлөө хүлээн аваад байгаа юм.

Хэрвээ нэмэлтээр 15 тэрбум ам.доллартой дүйх хувьцаа санал болговол 2020 онд “T Mobile US” компанид эзэмших хувьцаагаа зарсан “SoftBank”-ийн дүнгээс ч давахаар байгааг “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ.

Сүүлийн байдлаар тус компанийн дөрвөн жилийн турш ажилтнуудынхаа цалинг шат дараатай 35 хувиар нэмэгдүүлэх саналд Үйлдвэрчний эвлэл нь татгалзсанаар ажил хаялт үргэлжилсэн хүндхэн нөхцөл байдалтай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ТҮЙМЭРТ ӨРТСӨН ӨРХҮҮДЭД ТУСЛАМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ 2025/03/13
Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толи… 2025/03/12
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийл… 2025/03/11
1000 АХМАДАД ТӨВ АЙМГИЙН МАН-ЫН ХОРОО ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ЗОЛГОЛТ ХИЙЛЭЭ 2025/03/10
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ: ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУ… 2025/03/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл … 2025/03/01
“Чингис хаан” музейд Их хааны алтан хөшөөг заллаа 2025/03/01
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.… 2025/02/28
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гарду… 2025/02/06
"Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаанд 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролц… 2025/02/04
МОНГОЛ УЛС “ENVISION” КОМПАНИТАЙ ХАМТРАН 500 МВТ ЭРЧИМ ХҮЧНИЙ БАТАРЕЙ … 2025/02/04
Ирэх сарын 1-нээс автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлөх тогтоол хэрэг… 2025/01/29
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эх… 2025/01/29
АДУУН СОЁЛЫГ ДАГАЛДАЖ ЯРИГДАХ ТӨРД ДУУЛГАХ ГУРВАН АСУУДАЛ 2025/01/28
Озеки Хоошёорюү С.Бямбасүрэн Хацү башёд түрүүлж, Японы эзэн хааны цомы… 2025/01/27
ТАМХИНААС ШАЛТГААЛСАН ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭЖ БАЙНА 2025/01/27
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодло… 2025/01/27
АДУУНЫ СОЁЛОО АЛДАХ УУ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БРЭНД БОЛГОХ УУ? 2025/01/27
Ардчилсан Монгол Улсад адуучин залууст үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийл… 2025/01/26
Морин уралдаанаа мэргэжлийн, спортын байлгах талаар ярих цаг нь болжээ 2025/01/25