Баянзүрх дүүргээс өсвөр үе, залуучуудыг дэмжих ажлын хүрээнд “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Эерэг сэтгэлгээ” сургагч багш бэлтгэх 5 өдрийн сургалтыг зохион байгуулж, амжилттай суралцсан суралцагчдад “Сургагч багш”-ийн батламжийг гардуулан өглөө. Сургалтад БЗД-ийн 14-39 насны хүүхэд залуучууд хамрагдсан юм.
Сургалтад хамрагдсанаар:
- Өөрийгөө өөрчлөх, хөгжин дэвших
- Ярих, илтгэх, мэтгэлцэх
- Бусдад эергээр нөлөөлөх зэрэг олон ур чадваруудыг эзэмшиж сургагч багш болон бэлтгэгдлээ.