Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.2 хувьтай байна. Тухайлбал, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын хороолол дундах орц гарц чөлөөлөх судалгаа хийх үүрэг өгсөн. Судалгаагаар буулгах шаардлагатай 32 байршилд 3,074 метр хашаа, стандарт хангуулах шаардлагатай 646 метр хашаа, чөлөөлөх шаардлагатай 17 гарааш, объект болон чөлөөлөх шаардлагатай 8 хаалт байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга хэлэв. Уг ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныхан үүрэг болгосон юм.