Нийслэлийн Онцгой комиссын V хурлаар нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, засварын ажлыг шуурхай зохион байгуулж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоов.
Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэв.
Улаанбаатар хотын зургаадугаар сарын олон жилийн дундаж температур +12-аас +16°С бол хур тунадасны олон жилийн дундаж 40-60 мм байдаг. Харин долоодугаар сард хур тунадасны олон жилийн дундаж 50-80 мм байдаг. Энэ жилийн долоодугаар сард хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж төв болон зүүн аймгуудад орох төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан хэлсэн.
Улаанбаатар хотын хэмжээнд 163.6 км үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 4007, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг. Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссаныг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хэлэв.
Өнөөдрийн байдлаар ХУД-ийн 3 дугаар хороо, Дунд голын үерийн хамгаалалтын далангийн угсарч байна. Мөн БГД-ийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгуулсан бол Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байна. Үүний дараа үерийн хамгаалалтын далан барих, барилга байгууламжийг хүчитгэх ажлуудыг эхлүүлнэ.
Энэ үеэр НОК-ийн дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ