Зарим ажил олгогч хүүхдэд бага хөлс өгдөг, өөр ажил хийлгэдэг, дуртай үедээ дууддаг


Хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх ёсгүй юм. Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, өсөлт хөгжил, ёс суртахуунд нь сөргөөр нөлөөлөх ажлыг тэднээр хийлгэж хэрхэвч болохгүй. Гэтэл зарим хүн хүүхдээ багаас нь биеэ дааг гээд хүнд, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байна.

Хүний эрхийн үндэсний комиссоос 2022 онд Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа хийжээ. Ингэхэд МСҮТ-ийн оюутнууд ЕБС-ийн сурагчидтай харьцуулахад ажил хийх нь 1.8 дахин их байжээ. Тэднийг дадлага хийлгэх нэрийдлээр олон цагаар ажиллуулах, цэвэрлэгээ хийлгэх, өглөө 05.00 цагт ажилдаа ирэхийг шаардсан тохиолдлууд гарчээ. МСҮТ-ийн зарим оюутан 18 нас хүрээгүй байдаг ч ажил олгогчид тэднийг хүүхэд биш ажилтан гэж ханддаг байна.

Асуулгын судалгаагаар эцэг эхийнхээ өрийг төлөхийн ажил хийдэг хүүхэд цөөнгүй байгааг тогтоожээ. Нийт 468 хүүхдээс судалгаа авахад 12 хүүхэд бусдын шахалтаар, 45 хүүхэд аав ээжийнхээ өрийг төлөхийн тулд ажилласан гэж хариулсан байна. Мөн гэрээ байгуулж ажилласан нэг ч хүүхэд байгаагүй байна.    

Багадаа ажил хийдэг байсан иргэн "Би 6-р ангиасаа ногоо хураах, хашаа барих ажил хийсэн. Томроод барилга дээр ажилласан. Гэвч цалингаа авч чадахгүй байх, яг адилхан ажил хийсэн ч бусдаас бага цалин  авдаг байв. 3 сар ажиллуулсны дараа чи хүүхэд юм байна гээд цалин өгөөгүй. Уг нь миний царайнаас хүүхэд гэдэг нь тодорхой, би хамгийн бага нь тул бусдыгаа ах аа гэж дууддаг байв. Нэг удаа гадна фасад дээр ажиллаж байгаад унасан. Азаар доор элс байсан" гэж ярьсан юм.

Хүүхэд ажил олгогчтой гэрээ байгуулаагүй бол ямар ажлыг хэдэн цаг гүйцэтгэх, ямар нөхцөлд ажиллах нь тодорхойгүй гэсэн үг юм. Ажлын байранд гэмтвэл өөрөө хариуцна  гэх мэтээр аман тохироо л хийдэг байна.  Хүүхдэд ажлын бага хөлс өгдөг, өөр ажил хийлгэж болдог, дуртай үедээ дууддаг гэх мэт давуу талтай тул зарим ажил олгогч хүүхэд ажиллуулахыг илүүд үздэг байна.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02