Орос Украины дайны талаар манай улс ажиглалтын байр сууринаас хандаж аль аль талдаа тодорхой байр суурийг илэрхийлэхгүй байгаа.
Гэвч УИХ-ын зарим гишүүдээс эхлээд иргэд, олон нийт янз бүрээр үзэл бодлоо илэрхийлсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр цахим хуудастаа "Монголыг “дайн”-д татан оруулах нь яг хэнд ашигтай юм. Монголд лав ашиггүй. Монголчуудад ашиггүй. Бид энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлоготой. Энэ бодлогоо Монголын төрийн тэргүүн, УИХ, Засгийн газар нэг цонхоор амжилттай хэрэгжүүлж байгаа. Дэлхий ч ойлгож байгаа" хэмээжээ.