"Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд нь эхнэр Х.Янжингаажидтай 2017 онд бүртгүүлсэн гэрлэлтээ УБЕГ-аас устгуулсан асуудал олны анхаарлын төвд байгаа билээ.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгт холбогдох хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тус тус гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцлээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тус тус гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар 4, түүнээс дээш шүүгч санал гаргаагүй, эдгээр гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв.