Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, МАН-ын нэр хүндэд халдсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сарын 12-ны өдөр товлогдоод байсан шүүх хурал МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ыг төлөөлж шүүх хуралд оролцох хүнээ томилоогүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм.