Хог ангилан ялгах үйлдвэрийг шинэчлэн барих төслийг танилцууллаа


Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R /REDUCE REUSE RECYCLE/ дадал буюу 3R4UB төслийн нээлтийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ хүрээнд хог ангилан ялгах үйлдвэрийг Сонгинохайрхан дүүрэг, Нарангийн энгэрт шинэчлэн барих бөгөөд төсөл 2 жилийн хугацаанд хэрэгжих юм. Мөн энэ чиглэлээр нөлөөллийн ажлыг хийж, загвар төслийн хүрээнд хог хаягдал ангилах ялгах үйл ажиллагааг таниулж, сурталчлах аж.  2024 он хүртэл хэрэгжих уг төслийг Европын холбооны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ. Төслийг Итали Улсын Үндэсний судалгааны зөвлөл болон түүний дэргэдэх Хөгжлийн инноваци ба үйлчилгээ судлалын институт, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, БОАЖЯ хамтран хэрэгжүүлэх юм. Төсөл хэрэгжсэнээр жилд 15 мянган тонн хог хаягдлыг дахин боловсруулж, 250 мянган тонн нүүрс төрөгч байгальд задрахаас хамгаалах юм. Мөн 100 мянган мод устгагдахаас сэргийлж, 3000.000 м/куб усыг жил бүр ариглан хэмнэнэ хэмээн тооцож байна. 

Төслийн нээлтийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “...Миний хувьд Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа сансрын уудмаас эх дэлхийдээ бууж ирснийхээ дараа хэлсэн үгийг энд дурдмаар байна. Тэрбээр “Би маш сайхан цэвэр цэмцгэр байдал, өнгө үзэмжтэй эх дэлхийгээ харлаа. Гэхдээ сансрын уудмаас харахад эх дэлхий минь их жижигхэн юмаа. Тиймээс хүн бүр байгаль дэлхийгээ хайрлаж яваасай” гэж хэлсэн. Дэлхий дахинд хэрэгжүүлж буй НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, зүй зохистой ашиглаж, хамгаалахад улс орон, хүн бүр манлайлал үзүүлэх ёстой. Энэхүү төслийн зорилгод хүүхэд залууст байгалийн нөөцийг хамгаалах, зөв зохистой хэрэглээний дадлыг олгох нь ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт болно” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02