Цахилгаан тамхи уушги цоолсон гэдэг мэдээлэл худал болох нь батлагдлаа


“ХӨСҮТ”-д цахилгаан тамхины уршгаар уушиг нь цоорж ирсэн хүүхдүүд ихээр ирэх боллоо гэдэг мэдээлэл нийгмийг цочроосон цаг тун саяхан. ТВ6 сувгаар цацагдсан уг мэдээллийг давхардсан тоогоор 1 сая гаруй хүн үзэж цахилгаан тамхи нь янжуур тамхинаас илүү хортой юм байна шүү дээ гэсэн ойлголтыг олон нийтэд хүргэж чадсан болов уу.

Гэтэл “ХӨСҮТ”-ийн сүрьегийн тасгийн эмч өөрийнхөө өгсөн ярилцлагаа үгүйсгэсэн тайлбарыг Товч.мн сайтын тодруулгад хэлсэн байдаг. Тамхины төрлийн бүтээгдэхүүнээс зайлсхийх, хоруу чанарын ойлголтыг тэнцвэртэй хүргэх нь нийгмийн эрүүл мэндэд тустай. Гэвч, нотолгоо, үндэслэлгүй мэдээллийг түгээж, эмчийн яриаг мушгин гуйвуулсан тэр сурвалжлагын ард ашиг сонирхлын зөрчил байж ч магадгүй гэдэг дээр нийгэм 2 хуваагдсан билээ.

“Вейп хэрэглэгчдийн холбоо” гэх байгууллага цахилгаан тамхины тухай буруу ташаа мэдээлэл өгч байгаа тал дээр ч байр сууриа илэрхийлж байгаа нь янжуур болон цахилгаан тамхины зах зээлийн өрсөлдөөний нэг илрэл биз. Гэвч хэрэглэгч бид хэрсүү байх хэрэгтэй.

 Mongolian Fact-сhecking Center нь цахим орчинд цацагдаж буй мэдээллийг баримтаар нягталж, олон нийтэд үнэн, зөв мэдээлэл хүргэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн олон нийтэд аливаа мэдээллийн баримтыг нягтлах арга замыг үлгэрлэн зааварчлах, тэдний мэдээллийн боловсролыг дэмжих, сайжруулах зорилготой юм. Энэхүү байгууллагын нягталсан баримтийг үндэслэн Фэйсбүүк аппликейшн нь худал мэдээлэл бүрийг устгадаг бөгөөд дэлгэрэнгүй тайлбарыг ч хүргэдэг.

ТВ6 сувгийн тэрхүү сурвалжлага нь хэсэгчилсэн худлаа мэдээлэл агуулсан гэж үзэж устгагдсан байна. Энэхүү худал мэдээллийн ард чухамхүү ард иргэд зөв зүйтэй мэдээллийг хянах чадваргүйг ашигласан шунахайн сэдэлтэй ашиг сонжоо байхыг хэн ч үгүйсгэхгүй билээ.

Иймд ард иргэддээ аливаа нэг мэдээлэллд ул суурьтай, бодит эх сурвалжийг ямагт урьтал болгодог байхыг анхааруулж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА 2025/12/05
Монгол улс, ОХУ-тай ирэх таван жил хамтран хэрэгжүүлэх төслүүдээ тохир… 2025/12/03
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ДЭМЖСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗАЙЛШ… 2025/12/02
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ 2025/12/01
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТ… 2025/11/28
“UB DEBATE 2025” ХӨТӨЛБӨР МЭТГЭЛЦЭЭНИЙ УР ЧАДВАРААР ДАМЖУУЛАН СУРАГЧДА… 2025/11/24
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛА… 2025/11/21
"UB Debate 2025" эхэллээ 2025/11/19
А.БАЯР: ӨНӨӨДРИЙН ОЮУТНУУД ИРЭЭДҮЙД ЭХ ОРНОО УДИРДАХ ХҮМҮҮС. ТИЙМЭЭС З… 2025/11/14
ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭ… 2025/11/10
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ хурлаар нийслэлийн 2026 оны газар зохион ба… 2025/11/07
УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2025/10/30
МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА 2025/10/29
МЕНТОРШИП Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд 400 оюутан шалгарлаа 2025/10/29
НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН… 2025/10/21
800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА 2025/10/16
А.БАЯР: 102 АППЛИКЭЙШНЭЭР ЗӨРЧИЛ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД ТОРГУУЛИЙН 10-20 ХУВ… 2025/10/16
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, 1000 ЭМЧ СОЛИЛ… 2025/10/10
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛА… 2025/10/09
Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй 2025/09/16