Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэр болон баруун бүсийн дөрөвдүгээр үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгахыг холбогдох хүмүүст үүрэг болгов. Мөн өвлийн оргил ачааллын үед ашиглах 115 мянган тн хагас коксын түлшийг импортлох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.